
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон
харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын
18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг
хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын
өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж
үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр
1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд шинээр
мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага
ирснээс насанд хүрэгсэд 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна.
Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749
бүртгэгджээ.
