MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дэлхийн банк нийслэлд дэд төвүүд байгуулах замаар төвлөрлийг сааруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна

    Дэлхийн банк нийслэлд дэд төвүүд байгуулах замаар төвлөрлийг сааруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна

    2015-02-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлттэй холбоотойгоор Дэлхийн банк газрын харилцаа, хууль эрх зүйн орчин, менежментийн судалгааг нийслэлд хийсэн байна. Судалгааны дүн мэдээг өнөөдөр нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцууллаа.

    Тайлангийн танилцуулгад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жим Андерсон, судалгааны багийн гишүүд, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
    Танилцуулгын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Бид та бүхний судалгаа, дүн мэдээг хүлээж байлаа. Учир нь Дэлхийн ихэнх улсад Дэлхийн банкны судалгаа, дүгнэлтийг бодитойгоор хүлээн авч, хэрэгжүүлдэг. Тиймээс цаашид зарчимтай, зөв хот төлөвлөлттэй ажиллахад та бүхний энэ судалгаа маш чухал. Бидний хүсэлтийг хүлээн авч, судалгаа явуулсан төслийн багийн гишүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.
    Судалгааг Дэлхийн банкны судалгааны багийн гишүүн, Газрын мэргэжилтэн Б.Чинзориг танилцууллаа. 2000 оноос хойш Улаанбаатар хотын хүн амын өсөлт эрс нэмэгдэж, барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн байна. Хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтрал хамгийн бага  хотуудын нэг болжээ. Энэхүү бага нягтралтай орон зайн өргөжилт нь замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний хүртээмж багасах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгосон байна. Мөн Улаанбаатар хот холбогдох хуулийн дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулж газар олголт хийх ёстой. Гэтэл өмнөх жилүүдэд газрын дуудлага худалдаа хийхгүйгээр шууд олголт хийж байсан нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хөрөнгө алдсан тооцоог гаргажээ. Төлөвлөлтгүйгээр газар олголт хийснээс нийтийн эзэмшлийн газар бусдын өмч болж, ашиглагдах тохиолдол цөөнгүй байсан байна. Мөн Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар олгохоор болсон нь нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг байршил хамаарахгүйгээр шийдэх шаардлага бий болгожээ. Газар бол өмч, хөрөнгө. Холбогдох хуулиараа ч газрын төлбөр, хураамжтай. Гэтэл газрын төлбөр төлж буй ихэнх газрын эзэд өнөөдрийг хүртэл олон жилийн өмнөх зах зээлийн ханшаар газрын төлбөрөө төлж байгаад Дэлхийн банкны судалгааны багийнхан шүүмжлэлтэй хандаж байсан юм. Жишээ нь Сүбхаатар дүүрэгт тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн газрын хураамжийг 20 жилийн тооцсон үнэлгээгээр 20-25 дахин бага буюу 300 мянган төгрөгөөр тооцож өгч байна.  Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэж зохих хууль журмын дагуу ажиллавал Улаанбаатар хотын эдийн засгийн чадамжийг сайжруулж, хот төлөвлөлтийн зөв зарчимд шилжинэ гэлээ.
    Харин Дэлхийн банкны зөвлөх, Хотын хөгжлийн мэргэжилтэн Дейвид Мейсон  “2012 оноос хойш Улаанбаатар хотын газрын харилцаанд өөрчлөлт орсон. Тухайлбал шууд газар олголтыг зогсоож, нийтийн эзэмшилд олгосон газрын эзэмших, өмчлөх эрхийг цуцлах үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байна. Гэвч өнгөрсөн жилээс барьж, ашиглалтад оруулж эхлэсэн 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөн олон жилийн турш газрын менежмент тааруу явагдаж байснаас шалтгаалж шилжилт, хөдөлгөөн нэмэгдэх бүрд автозамын хүрэлцээ багасаж, иргэд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд багагүй хугацааг зарцуулж байгаа тооцоо гарсан” гэлээ.
     Мөн Дэлхийн банкны судалгааны төслийн багаас Улаанбаатар хот нэг төвтэй хот биш, олон дэд төвтэй хот болохоор зорьж ажиллаж байгааг хот төлөвлөлтийн хамгийн зөв шийдэл гэж дүгнэсэн юм. Одоогоор Баянхошуу, Долоон буудалд дэд төв байгуулах ажлын санхүүжилт шийдэгдэж, бэлтгэл ажил хийгдэж байгаа нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол бууруулах нэг алхам болно гэдгийг онцлон хэллээ.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн банкнаас гаргасан энэхүү судалгааны дүн, богино болон урт хугацааны зөвлөмжийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох албаныхан мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй. Цаашид анхаарал олон чухал санааг бидэнд өглөө” гэсэн юм.  Мөн энэ үеэр нийслэл удахгүй газрын дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа гэдгийг дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!