MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх,

    сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байна. 

    Энэ удаад инженерийн чиглэлийн (1) магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид, (2) Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан нийт 13 оюутан, багш нар  БСШУ-ны Сайд Л.Гантөмөрөөс батламж гардан авлаа. 

    Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт 7 багш, судлаачдыг Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулсан. 

    БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/466 тоот тушаалаар нэр бүхий 7 хүнийг Япон Улсын их сургуульд магистр, доктор, зэргийн бус сургалтад суралцуулахаар батлав. Үүнд, 

    1. Даваажавын Нарантогтох: 1997 онд ХААИС-ийг Бараа судлаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн дээд сургуульд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн дизайны тэнхимд багшилж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Киотогийн технологийн их сургуульд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр "Дэвшилтэт материалын судалгаа, нэхмэл ба ноолууран түүхий эдийн био-инженерчлэлийн судалгаа" сэдвээр судалгаа хийх бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн энэ сэдвээрээ докторын сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана.  

    2. Орхоны Банзрагчгарав:2011 онд МУИС-ийг Биотехнологич мэргэжлээр төгсөж, 2014 онд МУИС-ийн Молекул биологи, генетикийн магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр Тоохокүгийн эм зүйн их сургуульд "Залесовын зэдгэлжийн фитохимийн болон биологийн судалгаа" сэдвээр судалгаа хийх бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн докторийн сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана.  

    3. Мөнхбатын Долгормаа: 2013 онд МУИС-ийг Хүрээлэн буй орчны химич мэргэжлээр төгсөж, МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас Миязакигийн их сургуульд "Дэвшилтэт материалын судалгаа, хүрээлэн буй орчны инженерчлэл" сэдвээр магистрын сургалтын хөтөлбөрт 2 жил суралцана.  

    4. Нямсүрэнгийн Гомбосүрэн: 1994 онд ШУТИС-ийг Авто ашиглалт, авто механикч мэргэжлээр төгсөж, 2009 онд Японы Рицүмэйкан Их Сургуулийн магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд ахлах багшаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл Рицүмэйкан их сургуульд "Бензинт хөдөлгүүрийн сольдог урьдавч шатах хорго" сэдвээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт 8 сарын хугацаанд суралцана.  

    5. Дамдинсүрэнгийн Нарантуяа: 1991 онд МУИС-ийг Биологич мэргэжлээр төгссөн бөгөөд 1999 онд МУИС-д Микробиологийн магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос МУИС-д багшилж байна. 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл Эхимэгийн их сургуульд "Микробиологи"-ийн чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт 1 сар суралцана.  

    6. Отгонбаярын Энхцолмон: 2003 онд ШУТИС-ийг Гео-Экологийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2013 онд Китакюшюгийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос Китакюшюгийн их сургуулийн докторантурт суралцаж байна. 2015 оны 4 дүгээр сараас эхлэн "Дулаан идэвхжүүлсэн хагас дамжуулагчаар дэгдэмхий органик нэгдэл болон нарийн ширхэглэлт тоосонцорыг арилгах нь" сэдвээр докторын сургалтын хөтөлбөрт 1 жил суралцана.  

    7. Пүрэвсүрэнгийн Нэмэхбаяр: 2014 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг Геологич мэргэжлээр төгсөж, 2014 оны намраас эхлэн Нагояагийн их сургуульд судлаач оюутнаар суралцаж байна. 2015 оны 4 дүгээр сараас эхлэн уг сургуульдаа "Магмын чулуулгийн геохими" чиглэлээр магистрийн сургалтын хөтөлбөрт  2 жил суралцах юм. 


    БСШУЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөрийн талаарх мэдээлэл

    Коосэн сургуульд элсэн суралцах оюутан нь Японд суралцах шалгалт, Японы Коосэн нийгэмлэгийн зохион байгуулдаг шалгалтад тэнцсэн тохиолдолд Коосэн сургуулийн 3-р курсээс элсэн орж, нийт 3 жил суралцан бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой болдог. 

    Коосэн сургуульд оюутан элсүүлэх ажлыг Японы Коосэн нийгэмлэг гардан зохион байгуулдаг бөгөөд тус төслийн Коосэн сургалтын хөтөлбөрөөр Японд суралцах оюутнуудын хувьд ч Коосэн нийгэмлэгийн тавьсан шалгуурыг хангасны үндсэн дээр суралцах боломжтой болно. 

    2014-2015 оны хичээлийн жилд Коосэн бэлтгэл сургалтын хөтөлбөрт 46 оюутан суралцаж байна. 

    Харин Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөрийн элсэлтийг 2014 оны 8 дугаар сард зохион байгуулсан. 

    Японы Коосэн нийгэмлэг элсэгчдийн материалыг сайтар судалсны үндсэн дээр Коосэн нийгэмлэгийн элсэлтийн шалгалтын комисс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт дээрх оюутнуудаас ярилцлагын шалгалт авсан. Уг шалгалтаар оюутнуудын Япон хэлний ярианы шалгалт, сэтгэн бодох чадварын IQ тест, байгалийн ухааны шалгалт авсан. 

    Коосэн нийгэмлэгээс 12 дугаар сарын 19-ны өдөр сонгон шалгаруулалтын эцсийн шатны дүнг БСШУЯ болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн. Ингээд дараах нэр бүхий 6 оюутныг БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/486 тоот тушаалаар Япон Улсын Коосэн сургуульд шууд элсүүлэн суралцуулахаар баталсан. Үүнд,

    д/дЭцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрСургуулийн нэрМэргэжлийн чиглэл
    1Энхбаатарын ХАНГАЙКагошима КоосэнХүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн инженерчлэл
    2Батбаярын ЦОГТБААТАРСэндай КоосэнМэдээллийн сүлжээний инженерчлэл
    3Лхагвасүрэнгийн ГАНБАТИбараки КоосэнЦахилгаан электроникийн системийн инженерчлэл
    4Гантулгын БАТЦОГТКагава КоосэнЭлектрон мэдээллийн инженерчлэл
    5Отгонбямбын БАТБАНДИМацүо КоосэнБарилгын инженерчлэл
    6Амарсанаагийн СОДНОМДОРЖАкаши КоосэнХот төлөвлөлтийн системийн инженерчлэл
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!