Оросын Боловсролын Академийн Ерөнхийлөгч хатагтай Людмила Алексеевна Вербицкая нь Монгол Улсад 2014 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Тэрээр айлчлалын үеэрээ Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзлаа. Тус уулзалтын үеэр тэрээр өөрийн удирдаж буй Оросын Боловсролын Академи болон Санкт-Петербургийн улсын их сургуулийн зүгээс Монгол Улсын бүх шатны сургуулийн орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх болон сурах бичиг, багшийн гарын авлага боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.