MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хот Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

    Улаанбаатар хот Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

    2015-02-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй холбогдох албаныханыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын хотжилтын явцад тулгарч буй бэрхшээлүүд болон төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг дэмжих, Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Цаг гарган биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бид Монгол Улсад  2 дахь удаагаа ирж байна. Швейцарийн  хөгжлийн агентлаг  нь Монгол Улстай 10 жилийн турш3 чиглэлээр хамтран ажиллаж байгаа.Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлын чиглэлээр, Боловсролын салбарт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхижуулах чиглэлээр ажилладаг. Харин одоо засаглалын хүрээнд Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хотын хотжилтын явцад тулгарч буй асуудлууд мөн хүч сорьсон асуудлууд дээр хэрхэн ажиллаж байгаа талаар санаа бодлоо хуваалцахад таатай байна” гэлээ

    Харин Нийслэлийн Засаг дарга“Та бүхний хийж байгаа ажил нэн ялангуяа Улаанбаатар хотод хийж байгаа ажил бидэнд маш чухал хэрэгцээтэй. Одоогийн орон нутгийн засаглал хуучин  маягийн хэлбэрээр явж байгаа. Үндсэн хуулиндЗахиргааны анхан шатны нэгж болох хорооны асуудлыг шийдэхдээ шууд арчилал буюу иргэдийн оролцоотой байхаар тогтоосон байсан. Гэвч бид үүнийгээ дагаж мөрдөж чадахгүй байна. Тиймээс үүнийг өөрчилж Үндсэн Хуулинд зааснаар иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг буюу нийгмийн бүлэг хүмүүс өөрөө өөрийгөө удирддаг, асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг байхаар зорьж зарим өөрчлөлтийг ч хийж байгаа.  Харин Швейцар Улс энэ тал дээр хамгийн туршлагатай орон. Тиймээс бидэнд дэмжлэг болж хамтран ажиллахыг хүсч байна. Жишээ нь бид иргэдээс санал авч орон сууцжуулах хөтөлбөр явуулж байгаа. Гэтэл үүн дээр сонирхлын зөрчил их гарч байна. Мөн бид Багануур, Налайх дүүрггийн иргэдээс хот болгохыг хүсч буй эсэх дээр анх удаа албан ёсоор асуулга зохион байгууллаа. Хот байгуулсан тохиолдолд дүрэм нь ийм байна гээд боловсруулсан төслөө танилцуулж санал авч байна. Гэх мэтчилэн бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний шийдвэрээр ажилладаг зарчимд шилжиж байгаа. Тиймээс засаглалын хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхийг хүсч байна” гэлээ.
    Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа танилцуулсан баярлалаа. Таны ярьж байгаагаар иргэдээ чухалчилж асуудлын гол болгож тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гэж байгааг сонсох таатай байна. Бид энэ засаглал болон ардчиллын хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлаа үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” хэмээн тодотгон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!