
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол хэл,
бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,
Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг
хэрэгжүүлэх тухай” А/428 дугаар Захирамжийн дагуу байгууллага, аж
ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих
төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын дээрх тогтоолын 5
дугаар зүйлд “хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх
байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирил бичгээр бичиж байхыг
бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна.
