
Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013
оны 7 дугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн
дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ
“Өнөр бүл” төвөөр зочилж, Манай Улсад эмчлэх боломжгүй 2 хүүхдэд
хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар
хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа
суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир өөрийн хүсэлтээр хагалгаанд
орохоос татгалзсан байна. Харин З.Мөнхзулд Кёнхи Их Сургуулийн Кёнхи
эмнэлэгт Ким Канг Ил эмчээр ахлуулсан мэс заслын баг зүүн хөлийн дунд
чөмөг, шилбэний ясыг тэгшлэх, баруун хөлийнх нь хавдрыг авч, яс нөхөх
хагалгааг хоёр удаа амжилттай хийсэн аж.
