
Багануур дүүрэгт хот байгуулах
иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж өчигдөр /01 дүгээр сарын 20:00
цагт дууслаа. Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс
санал асуулгад 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгчээ. Үүнээс 95,76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн бол 4,2 хувь буюу 532 иргэн “Үгүй гэсэн санал өгсөн бол 0,1 хувь буюу 32 иргэний
санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ. Ингэснээр Багануур
дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг
дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн
барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг
Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн
барихаар төлөвлөж байгаа юм.
