MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ 2015 ОНД ХИЙГДЭХ ТОМООХОН АЖЛУУД

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ 2015 ОНД ХИЙГДЭХ ТОМООХОН АЖЛУУД

    2015-01-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИНГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн Ажилтай орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд 2015 онд ажилгүйдлийн түвшинг бууруулах 9  зорилтыг дэвшүүлээд байна.
    2014 оны хувьд хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 7,9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 56,5 хувьтай байна.
    Иймд ажилгүйдлийн түвшинг бууруулах,  ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх үүднээс  Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж 15 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын, түр ажлын байраар хангах зорилтыг дэвшүүлсэн.
    Ажил хайгч,  ажил олгогч хоёрыг ойртуулсан үйл ажиллагаа болох “Хөдөлгөөнт бирж”-ийг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтанд хамруулах, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ. 2015 онд нийт  9 дүүргийн 88 хороонд “Хөдөлгөөнт бирж”-ийг хүргэж ажиллахаар төлөвлөсөн.
    Түүнчлэн зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутны хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Хорихоос суллагдах иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх, хувиараа аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна. Эдгээр зорилтот бүлгүүдийн эдийн засгийн идэвхигүй хүн амын дунд эзлэх хувь өндөр байдаг.
    Ажиллах хүчний судалгаагаар ажилгүй иргэдийн 12,9 хувь нь тохирох ажил олдохгүй, 24,6 хувь нь ажил хайгаад олдохгүй, 10,2 хувь нь тухайн жил сургууль төгссөн, 9,0 хувь нь туршлага байхгүй, 4,7 хувь нь ажил олгогчийн шаардлагад тэнцэхгүй шалтгаантай байсан байна. Иймд 2015 онд ажил, мэргэжилгүй 12 мянга хүртэлх иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулж,  60-аас доошгүй хувийг нь ажлын байраар ханган ажиллах болно.
    Иргэдийг байнгын ажлын байраар хангахаас гадна түр ажлын байрыг бий болгон төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайн засвар үйлчилгээ хийх /явган хүний чулуун гарц тавих, замын нөхөөс хийх, цас цэвэрлэх,  давс цацах, зам шүүрдэх, гудамжны гэрэлтүүлэгсуулгах, засварлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах/ ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй иргэдийг хамруулан оролцуулж, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 мянган иргэнийг түр ажлын байраар хангаж орлоготой болгоно.
    “УБ агро парк”-ийн 100 га талбайг нийслэлийн ажилгүй иргэдэд хуваарилан, туслах аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд 2015 онд 700 иргэнийг  аж ахуй эрхлэлтийн болон мэргэшүүлэх сургалтанд хамруулах замаар бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
     
    БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦ
    2014 оны 5-р сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  баталсан 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий  “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийгүргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хамгийн түрүүнд 142 хороодод байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна.
    Тус хөтөлбөрийн үндсэн зарчим бол иргэд өөрсдөө шийдвэр гаргах бөгөөд үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 152 хорооны иргэд хурлаа хийснээс 125 хороо нь Хадгаламж зээлийн хоршоог /ХЗХ/ шинээр үүсгэн байгуулж, 27 нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
    Өнөөдрийн байдлаар 123 хоршоо УБЕГ-т бүртгүүлээд байнагаас 100  хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгэээрхлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан.
    Тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооны  221 төсөлд нийт 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-гаас олгоод байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд шинээр 147 ажлын байр, 304 ажлын байр хадгалагдаж байна.
    Үүнээс харахад энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэнээр ойролцоогоор 2500 шинэ ажлын байр бий болж, 5000 ажлын байр хадгалагдахаар байна.
    Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд ХЗХ-ны суурь мэдлэг олгох, бизнес эрхлэлт болон санхүүгийн анхан шатны сургалтуудыг шат дараатай зохион байгуулах, мөн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах ажлыг дэмжин ажиллах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
    Нийслэл хотод 340 гаруй мянган өрх амьдарч нэг өрхөд дунджаар 3,8 иргэн амьдарч байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс энэ онд ЕБС –ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуучууд болон залуу гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тухайлбал: Гэр бүлийн үнэт зүйл, харилцааны ёс зүй, эдийн засгийн боловсрол олгох улмаар  хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг эзэмшүүлэх цуврал сургалтын багц материалыг боловсруулан сургалтыг зохион байгуулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн  видео хичээлийг мэргэжлийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж олон нийтэд түгээнэ.
     
    ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ  ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
    Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн Урлан бүтээх төвийг түшиглэн нийслэлийн 14 хороонд хүүхдийн авьяасыг хөгжүүлэх дугуйлангуудыг шинээр ажиллуулж, 10 мянга орчим хүүхдийг хамруулж хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ. Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зусланг нэмж байгуулах,  зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажилласнаар зуслан амрах хүүхдийн тоог 30 хувиар нэмэгдүүлнэ.
    Хүүхдийг аливаа хүчирхийлэл, эрсдэлээс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээний журмыг боловсруулан батлуулна. Энэ ажлын хүрээнд хүүхэд , гэр бүлд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ,  Хамтарсан багийн шуурхай хамгааллын үйлчилгээг бүх хороодод хөгжүүлнэ.
     
    НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД БҮРИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
     
    Нийслэлийн хүүхэд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд:
    • Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих - Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, хотын хөгжлийн нэн тэргүүний асуудал болгоход чиглүүлнэ
    • Хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсч хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангах -Хүүхэд бүрт нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарна.
    • Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх - Эмзэг, хүнд нөхцөлд амьдарч буй захын хорооллын болон хараа хяналтгүй,  хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү анхаарал хандуулна
    • Хүүхдийг оролцоог хүндэтгэн дэмжих - Бүх шатны шийдвэр гаргах үйл явцад хүүхдийг оролцуулдаг, хүүхдийн эрхэд тулгуурласан хандлагыг төлөвшүүлнэ
    ХҮНД НӨХЦӨЛД АМЬДАРЧ БУЙ ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ТАЛААР 2015 ОНД ХИЙХ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авх зарим арга хэмжээний тухай” 137 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/478 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
    1. “Хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр” –ийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах
    2. Хүнд нөхцөлд амьдарч буй гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдэд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, тэдгээр байгууллагуудад амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх
    3. Хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийн бүртгэл судалгаанд хамрагдсан бичиг баримтгүй иргэдийг Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газар, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 2015 ондоо багтааж бүрэн бичиг баримтжуулах
    4. Судалгаанд хамрагдсан иргэдийг байршуулах байрны асуудлыг шийдвэрлүүлэх, нутгийн захиргааны байгууллагад хариуцуулан хүлээлгэж өгөх
    5. Судалгаанд хамрагдсан иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоонд хамруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!