MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд

    Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд

    2015-01-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

    1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөгийн, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалтын ажил нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Нийслэлийн төсвийн хөрөгөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно. Улсын төсвөөс 164 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан.
    Түүнчлэн 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урьд оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгаж ашиглалтанд оруулах, орон нутгийн концессоор хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн эргэн төлөлтийг санхүүжүүлэх, шинээр эхлэх барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бусад бэлтгэл арга хэмжээ хангагдсан байх шаардлагыг гол шалгуур болгон төлөвлөсөн болно.
     
    1. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:
    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна.
    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
    чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
    Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний
    зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
    Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
    Нийслэлд шинээр орон сууцны хорооллуудыг барьж байгуулах,  инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад 17 тэрбум 642,7 сая төгрөгийг зарцуулж дараахь инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. 
    1. ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:
    НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд нийслэлийн 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу Нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.
    Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад энэ онд 28,3 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118, 263 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн  гэр хорооллын дахин төлөвлөлтийн 10-н байршилд баригдах  орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38-н төсөл арга хэмжээний  106,932 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий ажлуудыг гүйцэтгэнэ.
    Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана.
     
    1. НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
    Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэл өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай байгууллагыг байгуулж ажиллана. Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр нь дараахь 5 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;
    2. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах;
    3. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах;
    4. Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;
    5. Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх
    1. “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
    Энэхүү хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана.
    Өнгөрсөн онд Нийслэлийн ЗДТГ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд төслийн эхний үе шатны 104.52 сая ам долларын санхүүжилттэй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил энэ онд эхэлнэ.
    1. ОРОН СУУЦНЫ САНГИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:
    Улаанбаатар хот дахь амины орон сууцыг Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд хамруулахад тавигдах үндсэн шаардлагуудыг тодорхойлох, эдгээр шаардлагыг хангуулах санхүүгийн оновчтой схемийг судалж, холбогдох арга хэмжээ авч эхлүүлэхээр төлөвлөж байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааг авах зорилтот бүлгийг тодорхойлох, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
    1. АМИНЫ ТОХИЛОГ ОРОН СУУЦААР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
    Газрын шинэчлэн зохион байгуулах замаар 6 төсөл хэрэгжүүлж 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож, тохилог амины орон сууцтай болгох ажлыг хийнэ.
    1. ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
    Өнгөрсөн онд НИТХ-аар баталсан 5 байршилд иргэдэд газар өмчлүүлсэн бол энэ онд 44 байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулан цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж дуусна.
    1. ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
    Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 аманд зуслангийн зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
    1. Орон сууцны 150 барилгыг газар хөдлөлтөөс тэсвэрлэх чадвараар нь үнэлгээ хийж, паспортжуулна.
    2. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна
    3. Иргэдийг оронсууцжуулах ажлын хүрээнд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу нийслэлийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг хот шийдвэрлэх томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!