
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас
“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих
тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол,
нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ
жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг
болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль
бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох
зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны
өдрөөс ирэх сарын 01-ний өдрийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зохион
байгуулж байна.
