
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд
зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын
24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион
байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын
тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ.
Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н турхай үлгэр, бүжгэн жүжгийн талаархи
ойлголттой болох боломжтой юм. Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох
энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих
төлөвлөгөөтэй байгаа аж.
