MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ирэх онд нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг барина

    Ирэх онд нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг барина

    2014-12-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар  “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцсон юм.

    Нийслэлийн 2015 оны төсөв нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчилж, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогыг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцсон. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэлийг баримталж боловсруулан баталсан байна. Нийслэлийн 2015 оны орон нутгийн төсөвт нийт 540,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320,9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүлэн, 180,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд нийслэлд нийт 38,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 424,0 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78,4 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 116,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 21,6 хувийг бүрүүдүүлэхээр тооцжээ.
    Ирэх оны нийслэлийн төсөвт өмнө нь Улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байсан хэд хэдэн асуудал шилжсэн байна. Тухайлбал оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар  болжээ.
    Нийслэлийн 2015 оны төсөв боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулж тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлаас нь чөлөөлж буй удирдах албан тушаалтнууд бүгдээрээ залуу, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой хүмүүс бий. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2 тэрбум төгрөгийг хэмнэх нэрийдлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөнд бид таатай хандахгүй байгаа. Гэвч УИХ-аар хууль батлагдсан тул дагахаас өөр аргагүй. Тиймээс дараагийн боломжтой ажлуудад санал болгох замаар ирэх онд ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөсөн” гэлээ.
    Хэдийгээр эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч нийслэл боломжтой хөрөнгө оруулалтын төсвөөрөө бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Тухайлбал эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулахаар тусгажээ. 2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох  юм. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэнэ. Харин Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлаас 20 байршилд тодорхой хэсгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ.
    Энэ үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.
    -Хогны уутанд 6,7 тэрбум төгрөг төсөвлөсөнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ мөнгийг сургууль, цэцэрлэг барихад төсөвлөж болохгүй юмуу? гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Энэ асуудал дээр бид нэг ойлголттой болъё гэж бодож байна. Иргэд дэмий мөнгө үрж байна гэж их шүүмжилж, бидэнд санал хүсэлт ч багагүй ирүүлж байгаа. Гэхдээ хогны уут хийж иргэдэд тараахад төсвөөс нэмэлтээр нэг ч төгрөг гаргахгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Учир нь иргэд сар бүр байрныхаа төлбөр дээр хогны хураамж гэж тодорхой мөнгө өгдөг. Энэ нь жилд 14 орчим тэрбум төгрөг төвлөрдөгөөс ирэх онд 6,7 тэрбум төгрөгийг хогны уутанд төсөвлөсөн. Эмнэлэг, сургууль барих асуудал дээр иргэдээс төвлөрүүлж байгаа хогны хураамжийн энэ мөнгийг хог багасгах, тээвэрлэх зэрэгт зарцуулахаас өөр зүйлд зарцуулахыг хориглосон хуулийн заалттай гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид эмнэлэг, сургууль барихад өөрийн төсвийн боломжоор хуваарилалт хийсэн. Цаашид ч хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хогны уутыг хөгжингүй орны хотын иргэд бүгд л хэрэглэж байна шүү дээ. Иргэд зориулалтын хогны уутанд хогоо хийх нь их хотын нэг соёл. Бид удахгүй хотын дүрэмтэй болно. Энэ дүрэмд ч хог хаявал гээд тодорхой торгуультай заалт байхаар төлөвлөж байгаа тул иргэд хогны уутыг хэрэглэж хэвших нь зүйтэй. Дахин хэлэхэд төсвөөс нэг ч төгрөг нэмэж төсөвлөөгүй ” гэлээ.
    -Нийслэлийн ИТХ-ын 45  төлөөлөгч урамшууллыг хэрхэн төсөвлөсөн бэ. Жил бүр авдаг мөнгө хэвээрээ байгаа юу? гэхэд “Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед энэхүү урамшууллыг хэмнэх зарчмыг баримталж, нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасч оруулсан ч төлөөлөгчид зөвшөөрөөгүй. Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг. Төлөөлөгчид тайлан тооцоогоо хуралдаа ирүүлж, аудит шалгалт хийдэг” гэсэн юм.
    Иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн 2015 оны төсвийн задаргааг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун дээд хэсэгт байрлах баннер хэсэгт байршуулсан байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!