Facebook Twitter LinkedIn Pinterest Email Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жил Төв талбайн сүлд модыг гэрэлтүүлэх ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагийн орой болох гэж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3x6 метрийн талбай бүхий 4 метрийн өндөр карказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа 2020-09-17 09:15:37
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна 2020-09-17 07:19:57
Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана 2020-09-17 04:24:34
Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 2020-09-16 09:41:46
Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо 2020-09-16 00:32:32