MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН ТАМГАА ХҮЛЭЭН АВЛАА

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН ТАМГАА ХҮЛЭЭН АВЛАА

    2014-12-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн "Шийдлийн" Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар Улсын Их Хурлаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн  Цэрэндашийн Цолмон өнөөдөр Батлан хамгаалах яамнаа хүрэлцэн ирж, тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээж авлаа.  Сайдын ажил хүлээлцэхэд Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцсан юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн” Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажилласан Д.Бат-Эрдэнэ сайд хариуцлагатай, өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, гадаад харилцаагаа улам сайжруулж, энхийг сахиулах үйлст олон амжилтын эзэн болсныг цохон тэмдэглээд, цаашдынх нь ажил үйлст амжилт хүслээ.

    Мөн тэрбээр, шинээр томилогдож байгаа Ц.Цолмон сайд нь улс төрийн хувьд маш туршлагатай, хаттай, хууль тогтоох дээд байгуулагад удаа дараа сонгогдон, хариуцлагатай алба хашиж байсан туршлагатай, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, танай хамт олны өмнөө тавьсан зорилтыг биелүүлэхэд манлайлан удирдаж чадах хүн гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад Д.Бат-Эрдэнэ сайдыг дэмжин ажиллаж байсан шигээ түүнтэй гар нийлэн ажиллахыг хамт олонд нь захилаа. Ингээд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд тамгыг гардуулж, ажлын амжилт хүсэв.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ц.Цолмон сайдад хандан “Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах тэргүүлэгч салбарыг өндөр хэмжээнд удирдаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”, “Оюутан цэрэг” зэрэг улс орны маань хөгжил дэвшилд нэн чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мөн манай гадаад харилцаа хоёр хөршдөө төдийгүй даян дэлхийд улам түгж байна. Үүнийг улам тэлж хөгжүүлэхэд  яам, салбарууд удирдан ажиллаж, дипломат албанд олон жил зүтгэсэн таны арвин туршлага нэн чухал юм. Тандаа улам их амжилт хүсье” гээд хадаг өргөн барьсан юм.

    Ийнхүү шинэ ажил албаа хүлээн авсан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Энэхүү хариуцлагатай албанд ерөнхий сайдын санал болгосноор ажиллахаар боллоо. Д.Бат-Эрдэнэ сайдынхаа хийж байсан ажил үйлсийг шинэ санал санаачилгаар баяжуулан, үргэлжлүүлнэ. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам хөгжин дэвжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хамт олондоо уриалъя” гээд ажилдаа орлоо.

    Товч намтар:

    Ц.Цолмон 1970 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,  1982 онд Намын дээд сургууль, 1987 онд Москвагийн Дипломатын академи тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Профессор,  Онц бөгөөд бүрэн эрхэт элчин цолтой,  Эдийн засгийн ухааны доктор.

       Тэрбээр 1976-1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер, 1977-1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, 1982-1984 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1987-1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан.

    1990-1992 онд Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байгаад, 1992-1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, 1996-2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын албыг тус тус хашиж байв. Дараа нь 2000-2006 онд “Дельтапи” ХХК-ий захирал, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Үндэсний Шинэ Намын даргаар ажиллажээ.

       Ц.Цолмон Улсын Их Хурлын 2012 оны  зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар 2013 он хүртэл ажилласан.  1996 онд

    Болгар улсын “Мадарски конник” одон, 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Англи,  орос  хэлтэй.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    2025-07-08 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
    2025-07-08 19:49:00
    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!