MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хүүхдийг зам тээврийн осолд өртүүлэхгүй байх чиглэлээр бодитой үр дүн гаргахыг үүрэг болголоо

    Хүүхдийг зам тээврийн осолд өртүүлэхгүй байх чиглэлээр бодитой үр дүн гаргахыг үүрэг болголоо

    2014-12-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  хуралдаж, 2014 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил болон замын ачааллыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
    Нийслэлд 2014 онд нийт 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн гэсэн судалгаа байгаа бөгөөд энэ нь сүүлийн долоон жилд 5 дахин өссөн үзүүлэлт юм байна. Тиймээс манай улсад зам тээврийн осол нас баралтын голлох шалтгаануудын нэг байсаар байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгон хэллээ. Өнгөрсөн онд нийслэлийн Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын  92680 дуудлага ирж, зам тээврийн 23425 осол бүртгэгджээ. Үүнээс 156 хүн нас барж, 5287 хүн гэмтсэн байна. Мөн зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж байгаа бөгөөд 0-17 насны хүүхдүүд 15 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байна. Ослын шалтгааныг судалж үзэхэд 93.2 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг аж. Тийм ч учраас жолоочдыг хариуцлагатай байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох зайлшгүй шаардлагатайг санууллаа.  
    Нийслэлийн Замын цагдаагийн газраас зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүй, гудамж замын хяналт шалгалт, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр томоохон багц ажлуудыг хийж иргэдэд хүргэжээ. Тухайлбал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлага байрлуулж, хурд сааруулагчийг 42 байршилд хийж,  хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хууль дүрмийг таниулах зорилгоор 24 төрлийн 7000 зурагт хуудсыг хэвлүүлж олон нийтэд тараасан байна. Орон нутгаас хотод суралцаж байгаа 1-р курсын 3046 оюутанд “Хотын соёл” сэдвээр сургалт явуулж, Замын хөдөлгөөний цагаан толгой зэрэг замын ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулжээ.
    Мөн замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд МИУС, “Нарантуул” худалдааны төв, Баруун дөрвөн замын уулзварт нэмэлт эгнээ хийж, 5 газарт 2000 метр хайс байрлуулж, 6 автобусны буудлыг шилжүүлэн байрлуулж, зах, томоохон  худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, явган хүний 7 гэрлэн дохио,  хөдөлгөөн зохицуулах 3 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байна. Тэрчлэн 10 аж ахуйн нэгжийн 79 тээврийн хэрэгсэл, 6 аж ахуй нэгжийн 375 дугуй түгжигчийг хэрэглэж, Улаанбаатар нэгтгэлээр нийслэлийн гудамж, замд үүссэн 242 эвдрэлийг зассан гэдгийг нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан хэллээ.
    Хурлын үеэр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гүшүүд,  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төр захиргааны байгууллага, их дээд сургууль,  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах,  явган зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах гүүрэн болон нүхэн гарц болон хайс хашлагыг нэмэгдүүлэх, байгууллагын ажилчдын болон сургуулийн хүүхдийг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог нэмэгдүүлэх, ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлэх, өөрөөр хэлбэл иргэдэд гар утсаар нь дамжуулж минут тутамд замын ачааллын талаархи мэдээлийг хүргэдэг болгох, жолооны курсыг чанаржуулах зэрэг саналыг хэлж байв.
     Харин нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга “2015 гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зам тээврийн осолд хүүхдийг өртүүлэхгүй байх зорилт тавьж, зам тээврийн ослыг бодитоор бууруулахад онцгой анхаарч, зам тээврийн осолд хүүхдүүд ихэвчлэн юунаас болж өртөж байна вэ гэдгийг нарийн тооцоолж, энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна. Та бүхний хэлсэн саналыг холбогдох хүмүүстэй зөшилцөж, хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. Тэрээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн  байгууллагуудад 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө 12 дугаар сарын 20-ны дотор өгөхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!