Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80
дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар
илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил
гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын
хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран
зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн
жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2012 онд замын хөдөлгөөний
дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ. Харин энэ жил 169635
иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна.
Үүнээс улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд
хэтрүүлсэн 142667 тохиолдол бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан
үзүүлэлт гарчээ. Ийнхүү “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн
зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхэлснээс хойш зам
тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр
хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн
дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан
хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.