Гадаадаас
энэ онд манай улсад ажиллах хүч ирсэн болон мэргэжилтний эзлэх хувийг
тогтоожээ. Хөдөлмөрийн яамны мэдээллээр энэ сарын 23-ны байдлаар Монгол
Улсад 103 орны 12064 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа юм байна.
Үүнээс БНХАУ-ын иргэд 5976 байгаа аж. Эдгээр иргэдийг хөдөлмөр эрхэлж
буй байдлаар нь авч үзвэл Уул уурхайн салбарт 2067, барилгын салбарт
1964, тээвэр ба агуулахын салбарт 856 иргэн ажиллаж байна гэсэн судалгаа
гарчээ.
Харин Монгол
Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл,
БНАСАУ-ын иргэд 1749, ОХУ-ын иргэд 528, АНУ-ын иргэд 428, БНСВУ-ын иргэд
414, Австралийн 355 иргэн, үлдсэн нь бусад улсын иргэд байгаа ажээ.
Г.Уянга
Оллоо.мн