MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.БАТАА: Нийслэл 2015 онд хүүхэд, залуучуудын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн

    Н.БАТАА: Нийслэл 2015 онд хүүхэд, залуучуудын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн

    2014-11-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Нийслэлийн 2015 оны Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас зарим зүйлийг тодрууллаа.
    -НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байна. Нийслэлийн 2015 оны төсвийг онцлогийг дурдвал?
    -Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг үндсэн 3 бодлогын чиглэлд тулгуурлаж боловсрууллаа. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны төвшинөөс бууруулахгүй байх зарчмыг баримталж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах чиглэлээр төсвийн төслөө боловсрууллаа.
    -Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд урсгал зардлын хэмнэлт, орон тооны давхардлыг хэрхэн хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
    - Нийслэлийн 2015 оны төсөв үндсэндээ хэмнэлтийн горимд бүрэн шилжсэн төсөв болж байгаа. Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийн хүрээнд урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцоод байна. Харин орон тооны давхардлын хувьд чиг үүргийн давхардалттай гэж үзэж буй зарим агентлагийн нэгтгэх, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх саналыг оруулсан.
    -Нийслэлийн удирдлагууд УИХ-аар Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр нийслэлийн төсөвт хүндрэл гарахаар төсөл боловсруулсан талаар багагүй шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын байгууллагын ажилтнуудын цалин, ахмад настан, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийг хот хариуцна гэсэн. Энэ асуудал хэрхэн тусгасан вэ?
    - Хот Улсын төсөвт жилдээ 41 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг.  Ирэх оноос энэ орлогыг өгөхөө больж, Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийн 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болсон. Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280,0 тэрбумыг Улсын төсвөөс шийдвэрлэхээр болсон.
    -Нийслэл 2015 онд хийгдэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал?
    - Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын захиалга маш их байгаа. Бүх ажлыг хийх боломж байхгүй ч үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлбэл зохих чиг үүргийн хүрээнд 178,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд 42,1 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлэн хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд, 19,2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу концессын гэрээгээр хийгдэх ажилд, 117 орчим тэрбум төгрөгийг шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төсөвлөсөн байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 сургууль, 9 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна гэж тооцож байна. Автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хийгдэх бол шинээр нийслэлийн хүүхэд, багачууд, залуучууддаа зориулан одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг өргөтгөж, Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон болгохоор шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулж эхлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!