MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөдөлмөрийн яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Оролцоог бодит болгох"-д анхаарч ажиллана

    Хөдөлмөрийн яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Оролцоог бодит болгох"-д анхаарч ажиллана

    2013-04-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яамнаас дугуй ширээний уулзалт-ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан болон салбарын үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

    Уулзалтыг нээж Хөдөлмөрийн яамны ТНБДарга Б.Ганцэцэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт бодит нөхцөл байдал болон янз бүрийн бусад шалтгааны улмаас учир дутагдалтай, түүнд тавих хяналт сул, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох бусад эрхүүдийн оролцоо хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах олон нийтийн хандлага зөв төлөвшөөгүй  тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи дутмаг байгаа,  дэд бүтэц, гадаад орчны зориулалтын нөхцөл бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагдаж байна. Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яам та бүхнийг хүлээн авч уулзан, санал бодлыг сонсох, харилцан ярилцах, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү уулзалт ярилцлагаар бид бие биеэ сонсож, харилцан чөлөөтэй санаа бодлоо илэрхийлж, нэгдсэн нэг ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аян нь ХАХНХЯ-аас  зохион байгуулах “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулах ажлын хүрээнд хүн амын бүлэг тус бүрээр үндэсний чуулган, зөвлөлгөөн, бусад олон талт арга хэмжээний нэг хэсэг юм. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ-ийн зээл болон Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэгийн талаар нээлттэй ярилцаж, эдгээр иргэдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг төр засгаас цогцоор нь шийдэж өгөх шаардлага тулгараад байгааг онцолж байлаа.

     Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бизнес төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс ирүүлсэн  төслүүдийг сонгон шалгаруулж үнэлгээг өгч, санхүүжилтыг олгоод байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ииг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 34 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж санхүүжилтийг олгожээ.

       Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зарласан хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнес төслийн 2012 оны шалгаруулалтанд  21 аймаг, 9 дүүрэгт нийт 1256 төсөл шалгаруулж 1.668.600.000 төгрөгний санхүүжилт олгон, 2688 ажлын байр бий болсоноос 1456 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон тоо баримт байна.

          Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2012 оны 5 сарын 29-ны өдөр баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 33 төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгжид 759395.000 мянган төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 2 үе шаттай олгоод байна.

         “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Төв, Архангай аймгуудад хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд авч буй тайлан мэдээгээр 133 иргэн ажлын байртай болсоноос 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай болсон байна. Нийт 2.427.995.000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

    Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны 12-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!