
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны
үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн
ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт эрүүл аюулгүй байдлын индекс
тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хороо,
дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл
аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй,
ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг
нотолгоонд суурилсан үзүүлэлт юм. Энэхүү “Эрүүл аюулгүй байдлын
индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох систем”-ийг Нийслэлийн
Мэдээллийн технологийн газраас боловсруулж нэвтрүүллээ. Ингэснээр хороо,
дүүрэг, агентлагийн холбогдох албан хаагчдын ажлыг автоматжуулж,
мэдээллийн системээр удирдах, Майкрософт Эксел дээрх гар ажиллагааг
хөнгөвчлөн ажилтны цаг завыг хэмнэх, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, бодит
үнэн мэдээлэл гаргах, нийслэл болон дүүргүүдийн Эрүүл аюулгүй байдлын
индексийн дундаж үзүүлэлтийг нэгдсэн хэлбэрээр тооцож графикаар дүрслэн
гаргахад хялбар болох юм.
