Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баяр, МУ-ын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд, одон медалиар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах болон сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн энгэрийг мялаалаа. Төрийн дээд, одон медалийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл нар гардууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.