MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дүүргүүдэд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ

    Дүүргүүдэд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ

    2014-11-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулж,  дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

    Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 1 нэгжээр өссөн байна.  Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан  13  хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 11  хүнийг 111,000 төгрөгөөр  торгож, 2 хүнийг дүүргийн  шүүхээр 14-20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авчээ. Тус дүүрэгт боловсрол хариуцсан албаны хүн байхгүй байгааг яаралтай шийдвэрлэх, Хангай цогцолбор сургуулийн халаалтын асуудлыг шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хэллээ.
    Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 232 дуудлага хүлээн авснаас нэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл 64  байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 23 нэгж буюу 35,9 хувиар өссөн.Захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 168 бүртгэгдсэн нь 16 нэгжээр буюу 9,5 хувиар өсчээ.
    Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2672 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 499 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин цаг хэтрүүлж ажиллаж байгаа баар, цэнгээний 27 газрын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хуулиас дээгүүр ажиллаж байгаа газруудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 10 сарын сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3665 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос 1051 нэгжээр буюу 28,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 10 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: 10 хэргийн 7 нь буюу 70 хувь нь өвчний улмаас, 1 буюу 10 хувь нь боомилж, 2 буюу 20 хувь нь биед ил харагдах шарх сорвигүй /насны доройтол/нас барчээ.
    Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Гэмт хэрэг үйлдэгдэж буй зам талбай нь гэрэлтүүлэг, хяналтын камергүй байх тохиолдол их байгаа тул ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд энэ асуудлыг оруулах шаардлагатай гэлээ.
    Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 723 дуудлагаар ирснээс 107 нь гэмт хэргийн шинжтэй, 616 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна.  Захиргааны шинжтэй 616 зөрчлийг шалгаж нийт 5.929.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.  Харин гал түймрийн нийт 14 дуудлага ирснээс объектын түймэр 5, гал түймрийн зөрчил 9 гарч хугацаа алдалгүй унтраах ажиллагааг явуулсан байна.  Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг Өлзийт, Биогийн чиглэлд зорчиж буй ахмад настнууд тээврийн хэрэгслийн хөнгөлөлтөд 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагаа нийслэлийн Засаг даргад уламжилсан. Энэ талаар албан ёсны хариу ирээгүй байгаа гэлээ. Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо 63-р байрны тоглоомын талбайн газар дээр барилга барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ.
    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас шийдвэрлүүлэх шаардлагатай гэж танилцуулсан асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал Багахангай дүүргийн боловсрол хариуцсан ажилтныг 2015 оны 1 дүгээр сарын 01 гэхэд шийдвэрлэхийг Нийслэлийн Боловсролын газарт, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд газар олгосон асуудлыг судлан хариу мэдээлэл өгөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Хот орчмын чиглэлд зорчиж буй өндөр настнуудын нийтийн хэрэгслээр 100 хувь хөнгөлөлттэй зорчих боломжтой эсэх талаар албан бичгийг хариу тайлбартайгаар хүргүүлэхийг Нийслэлийн Тээврийн газарт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!