MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Барилгын салбарт ажиллах хүч дутагдаж байна

    Барилгын салбарт ажиллах хүч дутагдаж байна

    2013-04-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Зам, тээвэр, барилгын салбарынхан, гадаад дотоод худалдаа хавартай зэрэгцэн хөдөлгөөнд орж  байна. Бүтээн байгуулалт хийхэд түүхий эд шаардлагатай ч түүнээс илүү ажлыг гүйцэтгэх боловсон хүчин юм. Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд нийт 150 мянган ажлын байр бий болгох том зорилт тавьсан ч одоогийн байдлаар ажилгүй хүмүүс ажилд орж, орлогоо баталгаажуулсан нь олонхийн амьдралд төдийлөн нөлөөлөхгүй байна. Энэ нь угаас хэдэн сарын хугацаанд зохицуулчих хэрэг биш бөгөөд үүний тулд Засгийн газраас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс  эхний ээлжинд энэ жилдээ 6600 ажлын байр бий болгох ажээ.  

    Хүн ажлыг биш, ажил хүнийг голдог учраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэсэн гол чиглэлээр хөдөлмөрийн салбарыг эхний ээлжинд ийнхүү анхаарах болжээ. Хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 7000 орчим ажил хайгч Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлсэнээс нийт 4784 суралцагч танхимын сургалтад сууж, дадлагад гарсан байна. Одоогийн байдлаар хоёрдугаар ээлжинд 2088 суралцагч сургалтаа эхлүүлжээ. Ингээд нэг ажлын байранд ирэх нэг хүнийг таван сарын хугацаанд буюу хоёр сар танхимын-онолын сургалтанд хамруулж, гурван сар компаниудад дадлага хийлгэх  байдлаар мэргэшүүлэх аж. Дадлагажуулах нэрийдлээр ажил хийлгэж, хүний хөдөлмөрийг шулах вий гэж айдас эцэг эхчүүдэд бий. Энэ нь зүгээр ч нэг хорооноос сар бүр зохион байгуулдаг мэргэшүүлэх сургалтаас тэс ондоо тухай албаныхан хэлж байна. Тодруулбал, улсын нэгдсэн бодлогоор зохицуулагдаж, дадлагад гарах хугацаандаа суралцагч нь сар бүр 190.400 төгрөгийн тэтгэмж авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлогтой гэнэ. Хэрхэн хамрагдах юм бэ гэж үү? Мэргэжилтэй ажилтан болохын тулд Хөдөлмөрийн төв биржид хандсанаар хот, хөдөөгийн нийт 56 Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвөөр  дамжуулан суралцах юм. 

    Олноороо уул уурхай гэж шуураад, ирэх жилүүдэд уул уурхайнхан үнэд орох нь уу гэсэн ерөнхий таамаг бидний дунд бий ч ажил олгогчдын юу гэх нь чухал биз ээ. Ажил олгогчдын ирүүлсэн ажлын байрны саналын 68 гаруй хувь нь барилга, техникийн ажил хийж чадах хүнийг эрэлхийлж байна. Монгол Улс нэгэнтээ уул уурхайн салбараа эрчимжүүлбэл ямар амжилтанд хүрч, бүтээн байгуулалт өрнүүлж, эдийн засгаа өсгөж чадах юм бэ гэдгээ мэдэхийн сацуу уул уурхайгаасаа цаашдаа ч хараат байх бололтой гэдгийг ойлгожээ. Тиймээс ирэх жилүүдэд баялгийн хараалаас ангидаар үйлдвэрлэл, түүний өмнөх бүтээн байгуулалтыг төрийн болоод хувийн хэвшлийн ажил олгогчид гардан хийх юм. Тухайлбал, ойрын жилүүдэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтанд орох, зургаан аймгийг нийслэлтэй холбох авто замын ажил, нийслэлийн зарим байршлуудад нэгдсэн төлөвлөлтөөр орон сууц барих, цаашлаад хот төлөвлөлтийг дахин хийх нүсэр том бүтээн байгуулалт айсуй. Одоогийн байдлаар эрчим хүчний салбарынхан боловсон хүчнийг эрчимтэй “нэхээгүй ч” цаашдаа эрэлттэйд тооцогдох мэргэжлийн нэг гэж буй. Хүн амын эрчим хүчний хэрэглээг хангах том станцууд хөдөө орон нутагт нүүрсний олборлолтыг даган “босох” юм. Тухайлбал, энэ зундаа Төв аймагт салхин цахилгаан станц ашиглалтанд орох бол Тавантолгойд Монголын эрчим хүчний багагүй хэрэгцээг хангаж чадах 450 МгБ-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих, нийслэлд Амгалангийн ЦС, үүн дээр нэмэгдээд Тавдугаар ЦС-иудыг барих болж байгаа. Энэ бүрт инженер, техник, барилгын ажилтнууд ус, агаар мэт хэрэгтэй. 

    Ийнхүү нэг сонгосон ажилд нь мэргэшүүлэх нь хувь хүний сэтгэлгээний хувьд ч ахицтай байж болох. Хэдэн сар сургалтанд сууж байгаа ч тэр хугацаандаа тогтвортой ажил эрхлэхийг биеэр мэдрэх, ажилтны эдлэх нийгэм, эрүүл мэндийн даатгалын ашиг тус өөрсдийн амьдралд ямар хэрэгтэйг ойлгож болох талтай. Одоо цагт ажил хийнэ гэдэг нь хэн нэгэн танилынхаа ажиллуулдаг газарт туслах байдлаар өдрийнхөө хөлсийг өнгөн дүгнэлтээр нь авч нийгмийн тусламж, үйлчилгээний хөнгөлөлтөөс гадуур үлдэх нь олонтаа. Тиймээс тогтвортой ажил эрхэлж, ирээдүйгээ баталгаажуулах нь илүү болоод байна. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!