Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох
тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд
хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо. Төрийн
болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах
журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч
нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙГ ХАРИУЦАН
АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД
АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД
д/д | Байршил | Хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн нэр | Итгэмжлэгдсэн төлөөлөгч |
1 | Сүхбаатар дүүрэг, 5-р хороо | “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 2 хувь | Б.Эрдэнэмөнх |
2 | Сонгинохайрхан дүүрэг | Хуучнаар Эрүүл мэндийн хяналтын албаны байрны өргөтгөл | Ч.Мөнхбаяр |
3 | Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо | “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг | Ч.Мөнхбаяр |
4 | Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо | “Батнам” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг | Ч.Мөнхбаяр |
5 | Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо | “Чулуут рашаан” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг | Ч.Мөнхбаяр |
МЕНЕЖМЕНТИЙН
БОЛОН УДИРДЛАГЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАРИУЦАН
ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ
д/д | Байршил | Хуулийн этгээдийн нэр | Итгэмжлэгдсэн төлөөлөгч |
1 | Сонгинохайрхан дүүрэг | Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв | Б.Эрдэнэмөнх |
2 | Сүхбаатар дүүрэг | Нэгдсэн эмнэлэг | Б.Эрдэнэмөнх |