Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд
Хөдөлмөрийн яамнаас дугуй ширээний уулзалт-ярилцлагыг маргааш буюу 2013
оны 4-р сарын 25-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон салбарын
байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах гэж байна. Уулзалт
ярилцлагад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир болон Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа,
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан
нарын албаны хүмүүс оролцоно.
Уулзалт ярилцлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, түүнд тавих хяналт, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох бусад эрхүүдийн оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах олон нийтийн хандлага, тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи, дэд бүтэц, гадаад орчны зориулалтын талаар нээлттэй ярилцах юм.
Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё”сарын аяны хүрээнд зохиогдож буй олон арга хэмжээний дотор Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг Хөдөлмөрийн төв биржэд байршуулан ажил хөдөлмөрт зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.