MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Багануурыг нийслэлийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болно гэлээ

    Багануурыг нийслэлийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болно гэлээ

    2014-11-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотоос 135 км-ын зайд орших Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох тухай асуудлыг  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Багануур дүүргийг бие даасан хот болгохын тулд эхлээд Нийслэлийн ЗДТГ-аас “Хотын үндсэн дүрэм”-ийн төслийг  боловсруулж,  дүрмийг иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж батлуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Багануур хотын үндсэн дүрмийн төслийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг нь сонссон юм.  

    Багануур хотын дүрмийн төсөл батлагдсанаар Нийслэлийн хүн амын хэт төвлөрөлийг сааруулж, бүх талаараа юунаас  ч хараат бус болж хөгжих юм гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл онцлон хэллээ. Тэрээр “Багануурчууд Та бүхэнд маш их боломж байна. Багануур дүүрэг бие даасан хот болон хөгжихийн тулд эхлээд үндсэн дүрэмтэй болох ёстой. Үндсэн дүрэм гэдэг бол үндсэн хууль гэсэн үг юм. Өнөөдөр тус дүүрэг  улсад 4,1 тэрбум, нийслэлд 5,4 тэрбумын татвар төлж, дүүрэг өөрөө 0,8 тэрбумын татварын орлогоо авч байна. Үүний шалтгаан нь бие даасан хот биш болохоор тэр шүү дээ. Хэрвээ бие даасан хот болчихвол улс, нийслэлд төлж байгаа тэр их татвараа өөр дээрээ авч бүх талаараа хөгжих бүрэн боломжтой болж, иргэд Хотын даргаар ямар ч намын харъяалалгүй хүнийг  дундаасаа сонгодог болно. Энэ ч үүднээс иргэдийн дундаас сонгогдсон хүн иргэддээ л үйлчилнэ гэсэн зарчимтайгаар ажлаа гүйцэтгэх учир Та бүхний төлөө гэсэн жинхэнэ удирдагчтай болох юм. Ийм учраас Багануур хотын үндсэн дүрмийг баталж, бие даасан хот болгохыг зорьж байна. Удахгүй энэ бүхэн биелэлээ олж, Багануур дүүрэг нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн өрсөлдөх чадвартай хот болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
    Дүүргийн ИТХ-аас 2006 онд Багануур дүүргийг бие даасан хот болгон өөрчлөхийг дэмжих эсэх талаар санал асуухад иргэдийн 95,8 хувь нь дэмжиж байжээ. Энэ удаад ч мөн адил Багануурчуудын хүсэн хүлээсэн энэ байдал өнөөдөр биеллээ олох гэж байгаад олон хүн талархалтай хандаж байлаа. Тус дүүргийн иргэд хотынхоо дүрмийн төслийг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлэгт санал бодлоо идэвхитэй илэрхийлж байв. Тухайлбал, Хотын даргын ажиллах хугацааг 6 жил болгож, Аж үйлдвэрийн паркт химийн хортой төмрийн үйлдвэрүүдийг барихгүй байх, тус дүүргийн харъяалалгүй иргэнд газар олгохгүй байх,  дүүргийнхээ хаягжилтыг монгол хэлээр бичих гэх зэрэг хотын дүрмийн төсөл дээр иргэд олон саналыг хэлж, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн дүрэмтэй болох гэж байгаад талархаж байсан юм.
     Багануур дүүргийг Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд  5982 га нутаг дэвсгэртэй, 60 орчим мянган хүн амтай, уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий хот болгохоор тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!