MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БИД ХЭН НЭГНЭЭС ҮРГЭЛЖ ТУСЛАМЖ ГУЙХ БУС ТҮНШҮҮДДЭЭ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС БАЙХ УЧИРТАЙ

    БИД ХЭН НЭГНЭЭС ҮРГЭЛЖ ТУСЛАМЖ ГУЙХ БУС ТҮНШҮҮДДЭЭ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС БАЙХ УЧИРТАЙ

    2014-11-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай тус аймагт хэрэгжүүлж буй гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    -Таныг Япон улсад дахь Элчин сайдын яаманд олон жил ажилласныг мэдэх юм. Эндээс яриагаа эхлэх нь зөв байх?

    -Миний хувьд Япон улсад байнгын оршин суусан хугацаа 13 жил байдгаас 5 жил нь дээд сургуульд сурсан, 2 удаа дөрөв, дөрвөн жилээр Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан. Нийтдээ 13 жил сурч ажиллажээ. Ний нуугүй хэлэхэд энэ орон миний хоёр дахь гэр болжээ.

    -Элчинд ажилласан дээрх туршлага Японы Шизүока мужтай Дорноговь аймгийг холбоход давуу тал болсон юм болов уу?

    -Манай аймаг Шизүока муж хоорондын харилцааг хөгжүүлэхэд өмнө ажиллаж байсан туршлага маань  давуу тал болдог. Тус улсын мужууд болон хүн ардтай холбоо тогтоон улмаар нутаг орныхоо ард иргэдийг өндөр хөгжилтэй улс орныг үзүүлэх бодолтой явдаг байсан. Ялангуяа бага насны хүүхдүүд дэлхийн хэмжээний соёл, иргэншил, шинжлэх ухааны ололт амжилт, дэлхийн хэмжээний амьдрах орчинг мэдэрч чадвал энэ нь маш том оюуны хөрөнгө оруулалт болохоос гадна мэргэжлээ сонгох, ажлаа сонгох, амьдралаа сонгоход нь үзсэн харсан зүйл нь их тус дөхөм болох учиртай. Маш олон хүүхэд харанхуй, ойлгомжгүй замаар явж байж өөрийнхөө зөв замд ордог нь амьдралын бас нэг үнэн. Тэгэхээр бодитой хөгжлийг үзэж хараад ирвэл нэлээд асуудлыг товчлоод түргэн хугацаанд зөв хүн болж хөгжин амжилт гарах юм болов уу гэж боддог.  Ер нь улс орны хөгжил, нутаг орны хөгжил бол хүн дээр л тулгуурладаг. Хүн нь сайн хөгжвөл нутаг орон хөгжөөд л явчихна. Заавал мөнгөтэй байгаад хөгждөг юм биш шүү дээ. Зөв зүйтэй зарчим, ёс жаяг, жудаг байхгүйгээр мөнгөтэй байгаад буруу л хөгжинө. Тийм учраас хөгжлийн гол түлхүүр бол хүн юм, тийм учраас хүний хөгжлийг чухалчилъя гэсэн бодлого баримталж байна. Тэр үүднээс Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад  3 жил болж байна.

    -Саяхан та аймгийнхаа иргэдийн төлөөлөлтэй Японыг зориод ирсэн. Энэ удаагийн айлчлалаар ямар үйл явдлууд өрнөв?

    -Өнгөрсөн долоо хоногт хамтын ажиллагааныхаа 3 жилийн ойг Шизүока мужид очиж тэмдэглээд ирлээ. Энэхүү арга хэмжээнд хувийн хэвшлийнхэн бизнесийнхэн, сурагч солилцооны хөтөлбөрийн сурагчид, нийт 104 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Гурван жилийн хугацаанд Шизүока мужид манай аймгаас 370-аад хүн явсан байна. Манай аймаг 60-аад мянган хүнтэй гэхэд 370-аад хүн явна гэдэг нэг айлын ах дүү, хамаатан садан төрлөөс нэг хүн Япон орныг үзсэн байх магадлалтай гэж хэлж болохоор байгаа юм.

    Гурван жилийн ойн арга хэмжээний хүрээнд тогтсон ёсоороо хийсэн ажлаа дүгнэлээ. Дараагийн 3 жилд хийх зүйлсээ ярилаа. Нэгдүгээрт сурагч солилцоог улам идэвхжүүлэх, хоёрдугаарт үйлдвэрлэл технологийн салбарын уялдааг нэмэгдүүлэх буюу жижиг технологийн дэвшлүүдийг оруулж ирэхээр ярьлаа. Манай аймаг 1000 тэмээний фермтэй. Тиймээс ингэний сүүг иж бүрэн боловсруулдаг технологи байгаа эсэхийг судаллаа. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах чиглэлийн техник технологийг судалж эхэлж байна. Ногоожуулах ойжуулах, усны судалгааг үргэлжлүүлэх, говь нутгийн усны асуудлыг хэрхэн шийдэх, саарал усыг ашиглах зэрэг асуудлыг идэвхжүүлэхээр ярилцлаа. Мөн хөрөнгө оруулалтыг аль болох нэмэгдүүлэх талаар ч онцгойлж ярьсан. Цаашдаа хүний хөгжлөөс гадна хамтын ажиллагаагаа улам сайжруулж хөрөнгө оруулалт, орчин үеийн сонгодог технологийг нэвтрүүлэх тэр тусмаа жижиг оврын, манайд таарах технологи шилжүүлэх ажил дээр сайн анхаарч ажиллахаар хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаад байна.

    -Тус мужтай хамтарснаар Дорноговь аймагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

    -Бид 1000 хүүхэд Япон улсад аялуулна гэсэн зорилго тавьсан. Энэ жилийн хөтөлбөрийн хүүхдүүдтэй нийлээд 173 хүүхэд явлаа. Японоос 50-аад хүүхэд манай нутагт ирсэн. Түүнчлэн төр захиргааны албан хаагчид, эмнэлэг, боловсрол, барилга дэд бүтцийн салбар, бизнесийн хүмүүс, зочид буудал, рестораны менежерүүд гэх мэт салбар салбарын мэргэжилтнийг Японд туршлага судлууллаа. Сүүлийн аялалын үеэр манай багийн бүрэлдэхүүнд явсан бизнесменүүдээс гурван хүн өөрсдийн эрхэлдэг салбартаа хамтран ажиллах яриа хийж, шинэ техник технологийн тал дээр болон харилцан туршлага солилцохоор  ярьж тохиролцсон. Үүнээс гадна шинэ техник технологийн асуудлыг шийдсэн.

    Өөр нэг анзаарч харж байгаа салбар бол Дорноговь аймаг цахилгаан станцын зориулалтын  хүрэн нүүрс ихтэй нутаг. Үүнийгээ гадаад руу гаргаад эдийн засгийн хувьд төдийлөн ашиг муутай. Тиймээс цахилгаан болгоод борлуулвал илүү ашигтай. Хамтын ажилллагаатай Шизүока мужид хатуу түлшний станц буюу нүүрсний цахилгаан станцыг барих талаарх асуудал хүчтэй яригдаж байгаа. Шизүока муж өөрийн нутаг дэвсгэртээ 100 мгв-ийн цахилгаан станц барих хөрөнгө мөнгөө шийдээд зураг төслөө хийгээд явж байна. Энэ станцын гол түүхий эд нь нүүрс. Япон бол Австралиас усан боомтоор дамжуулан голдуу нүүрсээ авдаг. Тиймээс манай аймгаас нүүрсээ татах, мужаас манай аймагт нүүрс ашигласны төлбөрийнхөө оронд шинэ техник технологитой хүчин чадал бүхий цахилгаан станц барьж өгөх талаар яригдаж, хоёр тал санал нийлж байгаа. Ийм зүйлийг санаачлаад ажиллаж байна.

    Мэргэжилтэн солилцох хүрээнд мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох шугамаар эрчим хүчний чиглэлийн 4 инженер явсан. Одоо нэг сараас бүтэн жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэхээр хүмүүс явах гэж байна. Тэгээд цаашид яриа хэлцэл тохирч байвал дараагийн шатны ажилдаа орох байх. Ирээдүйд технологийн бартер хийх ажлыг шийднэ гэж бодож байгаа. 

    -Хоёр талын хамтын ажилллагааны гэрээ хэлэлцээрийн алс ирээдүйг хэрхэн харж байна вэ? 
    -Хугацааны хувьд ярихад Япон хүмүүсийн нэг онцлог байдаг. Аливаа ажил үр дүнтэй явж байвал үргэлжлүүлээд явдаг, ажил ахихгүй байвал тухай бүрт нь өөрчлөөд явдаг. Их урт хугацаагаар сунжруулаад яваад байдаггүй. Сая бид очоод дараагийн 3 жилийн асуудлаа ярьсан. Гурав 3 жилийн хугацаагаар явж байя гэж ярилцсан. Ер нь хамтын ажиллагаа гэдэг бол жирийн найз нөхдийн харилцаатай ихээхэн төстэй. Хоёр найз хоорондоо харилцан бие биедээ туслаад, нэгнийгээ дэмжээд явбал харилцаа сайнаар үргэлжлээд л байдаг. Эсрэгээрээ нэг нэгэндээ зовлон учруулаад л, мөнгө төгрөг зээлээд л байнга болох бүтэхгүй зүйл яриад  байвал энэ харилцаа цаашаа явахгүй болно. Үүнтэй адил бид хамтын ажиллагаатай муждаа хүндрэл үзүүлээд л манайд ингэж туслаач гэж дарамт үзүүлээд  байвал энэ харилцаа бүдэгрээд ирнэ. Яг тодорхой хэлэхийн бол бид түншүүддээ хэрэгтэй хүмүүс байх ёстой.


    -Танай аймаг Хятад улстай хил залгаа оршдог. Дээр нь дэд бүтэц сайн хөгжсөн. Урд хөрштэйгөө хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
    -Хятад улстай нягт хамтын ажиллагаатай. Хамгийн ойрхон боомт нь Замын-Үүд-Эрээн. Өдөртөө 4-5 мянган хүн орж гардаг. Эрээн хотынхонтой байнга уулзаж эдгээр иргэдийн ая тухтай байдлыг хангах, бизнес орчныг бүрдүүлэх, цаашлаад Хөх хот,  үйлдвэрийн томоохон хот болох Бугат хоттой харилцахад анхаарч байна. Бугат хот руу Монголоос түүхий эд гардаг. Энэ холбоогоо идэвхжүүлэхийн тулд бид Ханги мандалын боомтыг байнгын болгох тал дээр ажиллаж байна. Манай аймаг Эрээн, Хөххот, Бугат, Дарханмуумянган хошуу, Баяннуур аймгуудтай хамтран ажиллаж спортын арга хэмжээ, урлаг соёлын харилцаа тогтоон ажиллаж байна. 

    -Гадаад харилцааны чиглэлээр дараагийн төлөвлөж байгаа томоохон ажлууд юу вэ?
    -Бид гадаад харилцааг орон нутаг руу чиглэсэн харилцаа байх юм гэж тогтоод Гадаад харилцааны яамтайгаа хамтран ажиллаж байна. Саяхан Гадаад харилцааны яамтай хамтран 21 аймаг,  нийслэл, дүүргийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөлгөөнийг Замын-Үүд суманд зохион байгууллаа. Энэ нь бусад аймгийн гадаад харилцаанд бас багахан ч болов хэрэгтэй юм болов уу хэмээн бодож энэхүү ажлыг зохион байгуулсан. Мөн гадаадын 30 гаруй оронд суугаа Элчин сайд нартайгаа холбогдоод тухайн оронд Дорноговь аймагтай ижил төстэй, манай аймагтай идэвхтэй харилцааг үүсгэх сонирхолтой хот мужуудтай холбож өгөөч гэсэн саналыг тавьж байна. Тэрнээс биш ямар ч хамаагүй орнуудын нэг хотыг заалгаж аваад гэрээ хэлэлцээр хийнэ гэвэл энэ харилцаа болохгүй. Тиймээс боломжит гарцуудыг ашиглаад гадаад харилцааг хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна.


    Б.Туул

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ СҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ

    2015-11-04 03:31:56

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА П.ГАНХУЯГ ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    2015-11-04 03:29:16

    ЗАМЫН-ҮҮД СУМАНД ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

    2015-11-02 03:24:05

    ДОРНОГОВЬ АЙМАГТ МУЗЕЙН ОРЧИН ЦАГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    2015-10-29 06:44:16

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2015-10-29 06:39:43

    ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ ХАН БАЯНЗҮРХ УУЛ

    2015-10-21 07:44:50

    ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    2015-10-20 02:45:58

    ӨНӨӨДӨР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН 6-Р БАГТ 150 ХҮҮХДИЙН 10-Р ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2015-10-14 03:09:28

    Шинэ мэдээ

    Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
    2026-06-03 18:28:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
    2026-06-03 14:46:00
    Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ
    2026-06-02 19:25:00
    АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБОО ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-06-02 17:01:00
    МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VIII ХУРАЛДААН МИНСК ХОТНОО БОЛЛОО
    2026-06-02 16:13:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна
    2026-05-31 21:02:00
    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-31 10:28:00
    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-29 18:33:00
    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
    2026-05-29 18:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!