Энэ удаагийн ажлын айлчлалд Дорноговь аймгаас Засаг дарга П.Ганхуяг болон түүнийг дагалдах 9 төлөөлөгч, 4 багш, 16 сурагч Япон оронд айлчилж байна.
Айлчлалын үеэр Дорноговь аймгийн төлөөлөгчид хоёр аймаг мужийн хоорондын хамтын ажиллагааны хурал, Жайка төсөлд гарын үсэг зурах ажиллагаа, боловсролын чиглэлээр уулзалт, бохир усны байгууламжтай танилцах бөгөөд сурагчид Дайдоге олон улсын наадамд оролцон, тус улсын соёл, ёс заншил, хөгжилтэй танилцана.
Хамтын ажиллагаатай Шизүока мужид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 178 сурагч 12 багш 60 гаруй албан хаагч, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн нийт 200 гаруй хүн нийт 400 гаруй хүн Япон улсад туршлага судлаад ирсэн байна.