MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » САЙД ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮДЭЭ ЭРГЭВ

    САЙД ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮДЭЭ ЭРГЭВ

    2014-11-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ саяхан хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиар орж, удахгүй түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй энэхүү ангийн ажил үйлс, ололт амжилттай танилцангаа төрийн торгон цэргүүдээ эргэсэн юм.

    1921 оны 3 дугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсний дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар хот, хүрээний эмх замбараагүй байдлыг цэгцлэх, үймээн самууныг зохицуулах зорилгоор Ардын журамт цэргийн түр комендант гэгчийг байгуулж, улмаар 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант байгуулагдсан нь өнөөгийн Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн суурь байжээ. Түүнчлэн 1955 оны 8 дугаар сарын 16-ны өдөр энэхүү ангид Хүндэт харуулын тусгай ротыг байгуулж, анхны захирагчаар нь хошууч Ж.Ёндонг томилжээ.

    Ийнхүү Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги бий болж, өнөөдөр түүхт 90 жилийнхээ ойг энэ л өдрүүдэд ёслон тэмдэглэж байна. Жил жилийн цэрэг татлагаар эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдэн ирсэн залуус энэхүү ангид хуваарилагдсандаа талархаж, нэр төртэй хаахын төлөө чармайж, мөнхүү насан туршдаа бахархан дурсдаг гэнэм. Үнэхээр монгол цэргийн сор жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг хөвгүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.

    Д.Бат-Эрдэнэ сайд их цагаан сүлднээ хүндэтгэл үзүүлээд, эгнэн жагссан жавхаалаг дайчидтайгаа мэндчилж, ангийн үйл ажиллагаатай танилцаж эхэллээ. Ангийн захирагч, хурандаа Л.Батболд ерэн жилийн дайчин замналтай ангийнхаа үүх түүхийг товчхон дурдаад, өнөөдөр “Төрийн торгон цэргүүд” маань хэрхэн цэргийн эрдэмд боловсорч, төрийн ёслолд суралцан, төлөвшиж байгаа талаар танилцууллаа. Батлан хамгаалахын сайдыг дагалдан ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ХШҮДАГ-ын дарга, бригадын генерал Г.Энхбаатар нарын албаны хүмүүс явсан юм.

    Удахгүй дүү нараа хүлээж авч, “хал цэрэг” болох нэгдүгээр ээлжийн дайчид хэзээний цэргийн амьдралд дассан төдийгүй төрийн ёслолд оролцоод эхэлжээ. Цэргийн албандаа, ангийн хамт олондоо, өөртөө сэтгэл хангалуун байгаа нь үг сольсон байлдагчдын ярианаас андашгүй байлаа. Тэд арваад төрлийн цэргийн эрдмийн хичээл үзэхээс гадна бэлтгэл сургалтаар бие хаагаа хөгжүүлж, чөлөөт цагаараа номын сан, бялдаржуулах танхимаар үйлчлүүлж, мөн авьяас билгээ хөгжүүлэн дугуйланд хамрагддаг юм байна.

    Хүндэт харуулын цэргүүдээ орон орон өөр өөрийн шалгуураар нарийн шинжиж авдаг талаар энүүхэн хооронд яриа өрнөлөө. Бригадын генерал Г.Энхбаатар оросууд өндөр нуруу, цэнхэр нүд, цагаан царайгаар нь сонгодог гэсэн бол хошууч генерал Б.Баярмагнай европийнхон нүүрний хэлбэр, тэрчлэн эрүүнд хүртэл нэн ач холбогдол өгдөг талаар дурсаад “Манайд өндөр нуруу, зөв дүр төрхийг нь хардаг” гэсэн юм. Манай залуусын хувьд бие бялдар, царай төрх, чадвар чадавхийн талаар өөлөх юмгүй ч өнөөдөр хэрэглэгдэж байгаа ёслолын хувцасны талаар бодолцох, мэргэжлийн хүний санал бодол  дутсан зэрэг асуудал байгаа талаар албаныхан сайдад энэ дашрамд дуулгаж байлаа.

    Хэдийгээр харахад сүр жавхаатай ч өнгөний зохицол, эрүүл мэнд (өвөл хайрдаг, толгой хавчдаг гэхчилэн)-ийн талаас сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байгаа ажээ. Сайд энэ талаар анхааралдаа авснаа илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээ цэргийн бэлтгэл сургалтаас гадна гоо зүйн талаас нь сургаж, хөгжүүлэхийн чухлыг хэлж захилаа.

    Ийнхүү тус ангиар саатахдаа Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Соёлын төв болон Авто техникийн хяналтын албаар мөн орж, танилцсан юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
    2026-06-15 17:42:00
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ
    2026-06-15 15:33:00
    Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    2026-06-15 14:15:00
    АГААР МАНДЛЫН ДЭЭД ҮЕ ДАВХАРГЫГ СУДЛАХ АЭРОЛОГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2026-06-15 13:15:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
    2026-06-15 09:52:00
    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!