2013 оны 04 сарын 26 өдөр дугаар А/426 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдөд 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалтын тоглолтыг зохион байгуулсугай.
2. Хүлээн авалтын тоглолтын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 1120000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ