Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Н.Батаа “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх
инженерийн шугам сүлжээний засварын ажлыг зохион байгуулах тухай” А/885
дугаар захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Нийслэлийн Хоёрдугаар
амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээ, “Сэтгэмж” цогцолбор
сургуулийн гадна дулааны шугам, 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр,
бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар, Ургах наран хорооллын
бохир усны шугам сүлжээ, Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээ,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны
шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр ажилд нийт 451 сая 151
мянган төгрөгийг төсөвлөжээ.
2014-2015 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН АЖЛЫН
ЖАГСААЛТ
№ | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг |
1 | 2 дугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээний ажлын нэмэлт хөрөнгө | 194 021 024 |
2 | “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугамын ажил /БГД/ |
26 000 000 |
3 | 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар /БГД/ | 35 157 636 |
4 | Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээний ажил /БЗД/ | 29 400000 |
5 | Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээний ажил /СХД, 21 дүгээр хороо/ | 115 730 000 |
6 | Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажил /СБД/ | 50 842 364 |
ДҮН | 451 151 024 |