MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандлаа

    Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандлаа

    2014-10-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл, оршин суугчдын зөвлөлөөс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд өргөх бичиг хүргүүлжээ Тус өргөх бичигт нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж, иргэд дэмжин ажиллаж байгаа. Гэвч Засгийн газраас хөрөнгө оруулалтыг тэглэж, бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрэх эрсдэлтэй төсвийн төсөл өргөн барьсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд дүүргийн иргэдийн төлөөллийн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүссэн байна. Мөн тус дүүргийн иргэд нийслэлчүүддээ хандаж уриалга гаргажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    Жич: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөллийн  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад хүргүүлсэн өргөх бичиг, уриалгыг бүрэн эхээр нь танилцуулъя.
     
      Сонгинорхайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн
         Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва  танаа


    2014 оны 10 сарын 13                                                                                                                                      Улаанбаатар хот Баянхошуу


    Өргөх бичиг хүргүүлэх тухай

    Шинэчлэлийн Засгийн газар болон Нийслэлийн зүгээс Баянхошуу бүсэд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдэд Баянхошууны иргэд бид сэтгэл хангалуун байдаг. Энэ бодлого шийдвэр төр засгийн хэмжээнд шийдэгдэхэд манай дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн  таны хичээл зүтгэл их байсныг бид мэднэ.Урьд өмнө түүхэнд байгаагүй  бүтээн байгуулалтыг Сонгино Хайрхан дүүргээс эхлэх болсонд иргэд бид бүх талаараа дэмжин, зохион байгуулалтанд орж, 8 дугаар хороонд 600 өрх, 30 бүлэг,  9 дүгээр хороонд 611 өрх, 39 бүлэг,  10 дугаар хороонд 500  өрх, 20 бүлэг, 28 дугаар хороонд 81 өрх, 4 бүлгүүдийг хамарсан оршин суугчдын түр  зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.Баянхошууны эцэст 1800 айлын орон сууцны цогц хороолол, Ханын материалын  эцэст эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд орж байгааг таныг мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.”Баянхошуу дэд төв” төсөл батлагдсанаас хойш Баянхошууны иргэд бидний нийгмийн идэвхи эрс нэмэгдэж төр засгаас ямар бодлого, шийдвэр гарч байгааг байнга сонирхон харж байдаг болсон.
    Гэтэл Улсын их хурлаар батлуулахаар өргөн барьсан 2015 оны улсын төсөв иргэд бидний итгэл найдварыг хөсөрдүүлсэн, энэ бүтээн байгуулалтын ажлыг зогсоож болзошгүй төсөл орж ирж байгаад үнэхээр их харамсаж байна.Энэ төсвийг Улсын их хурлаар хэлэлцэхэд манай дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн та иргэд бид бүхний итгэл найдварыг хамгаална гэдэгт найдаж байна.Хэрвээ энэ танагдсан нийслэлийн төсөв Улсын их хурлаар батлагдвал Баянхошууны иргэд бид шат дараалсан бүхий л арга хэмжээг авах болно гэдгийг Улсын их хурлын гишүүн , шадар сайд  танаар дамжуулан Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүсэж байна.

      Танд ажлын амжилт хүсье

      Сонгино хайрхан дүүргийн оршин суугчдын зөвлөл
    1. СХД-ийн 2 дугаар хорооны ОСТЗ-ын дарга М.Ганболд
    2. СХД-ийн 7 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Б.Чинболд
    3. СХД-ийн 8 дугаар хороон ОСТЗ-ын дарга  Д.Хишигбаатар
    4. СХД-ийн 10 дугаар хороо, ОСТЗ-ын дарга Б.Сүхбаатар
    5. СХД-ийн 24 дүгээр хорооны ОСТЗ-ын дарга Р.Сүрэнхорол
    6. СХД-ийн 26 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Х.Өлзийбүрэн
    7. СХД-ийн 20 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Б.Даваацэрэн
    8. СХД-ийн 30 дугаар хорооны ОСТЗ-ын дарга С.Нарантунгалаг
    9. СХД-ийн 31 дүгээр хорооны ОСТЗ-ын дарга Д.Төмөр-Ухна
     
            УРИАЛГА

      Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
    Нийслэлчүүдээ! 2012 оны Засгийн эрх барих Улсын их хурлын ээлжит сонгуульд санал өгөхдөө, Нийслэлчүүд бид 86%-ийн саналаар ардчилсан намаас нэр дэвшигчидэд итгэл хүлээлгэсэн.Гэхдээ намд нь биш үндсэн хуулиар олгогдсон хүн бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаажуулахаар тусгасан гэр хорооллын дахин төлөвлөлт, утаагүй Улаанбаатар  зэрэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн Ардчилсан намд саналаа өгсөн билээ.Нийслэлчүүд бидний энэ сонголт маань ч буруу байгаагүй гэдгийг сүүлийн 2 жилийн дотор  нийслэлд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд харуулж байна.
    Гэтэл энэ эхлүүлсэн ажлуудаа зогсооход хүргэсэн Улсын их хурлын Намрын чууганд өргөн барьсан 2015 оны төсвийн төслийг батлуулах гэж байгаад Сонгино хайрханчууд бид харамсаж байна.Цаашид энэ төсвийн төсөл батлагдаж Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрч, сонгогч  бидний эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрч болзошгүй байна.Иймд Ардчилсан орны иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нийслэлийн иргэд та бүхэн өөрсдийн тойргоос Улсын их хуралд сонгогдсон гишүүддээ хандаж дээрх төсвийн төслийг батлуулахгүй байхын төлөө бидний уриалгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
    Монгол улсын нэгдсэн төсвийн бараг  50 хувийг бид татварийн орлогоороо бүрдүүлдэг.Хэрэв энэ өргөн барьсан төсвийн төсөл батлагдвал одоо хийгдэж бүх бүтээн байгуулалтын ажил зогсож, татварын хэмжээ 2 дахин өсөж Нийслэлчүүд бидний амьдрал туйлын хүнд болно.
     
    Нийслэлчүүдээ Шинэчлэлийн Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан 2015 оны харалган төсвийн төслийн эсрэг бүх шатны тэмцэлд нэгдэн оролцохыг уриалж байна.
     
      Уриалга гаргасан СХД-ийн нийт сонгогч иргэдийн төлөөлөл
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!