MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хот авлигын эсрэг тунхаглалтай боллоо

    Улаанбаатар хот авлигын эсрэг тунхаглалтай боллоо

    2014-10-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форум Улаанбаатар хотноо анх удаа боллоо. 18 улсын 258 төлөөлөгч оролцсон тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглалыг гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот бүс нутагтаа төдийгүй дэлхийд авлигагүй хот болох зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцолж байна.

    “Нээлттэй Улаанбаатар-2014” форумын үндсэн илтгэгчээр оролцсон Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд форумын үр дүнгийн талаар “Хотын дарга өөрөө санаачлан авлигын эсрэг ийнхүү хүчтэй дугарч, олон улсаас туршлага судалж байгаа нь зөвхөн шинэ санал санаачилга биш улс төрийн шинэ үзэгдэл болж байна. 2 өдөр форум зохион байгуулаад авлигаас ангижрахгүй нь тодорхой. Гэвч авлигын эсрэг хэрхэн тэмцэх тал дээр харилцан туршлага солилцон, Улаанбаатар тунхаглал гаргаж байгаа нь хамгийн чухал шийдэл байлаа” гэлээ.
    Харин тус форумыг хамтран зохион байгуулсан Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд  ерөнхийлөгч Том  Гаррэтт “Хотын захиргаанаас санаачилсан тус форумд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд идэвхтэй оролцсонд их талархаж байна. Энэ нь манай нийгэмлэг зохион байгуулагчаар хамтран оролцох нэг шалтгаан болсон. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь авлигын эсрэг тэмцэх нэг чухал хэлбэр” гэдгийг тодотгон хэллээ. Тус нийгэмлэг нь дэлхийн 100 гаруй улсад авлигын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлr8хамтран ажилладаг бөгөөд цаашдаа Улаанбаатар хоттой нягт холбоотой ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
    УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ
    Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд  эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй тайван замаар олж авсан. Ардчиллыг нийгмийн зөвшилцөл, хамтын чармайлтын үндсэн дээр  тайван замаар амжилттай хөгжүүлж байгаагаараа бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болж байна.
    Авлига нь ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг алдагдуулан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчил нь хууль дээдлэх ёс, шударга ёс, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл үнэмшлийг сулруулдаг сөрөг үзэгдэл юм.
    Орон нутгийн засаг захиргааны түвшний шийдвэр гаргах үйл явц авлигад автах нь засаг захиргааны үйл ажиллагааг үндсээр нь гажуудуулж, улмаар үр дагавар нь олон нийтэд тархдаг.
    Монгол Улсад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, НҮБ-ын Авлигын Эсрэг Конвенц, Нээлттэй Засгийн Түншлэл, Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,  бусад хууль тогтоомжууд үйлчилж байна.

    Монголд Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилт жигд биш, төрийн төв болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, идэвхи санаачилга сул, хууль тогтоомжийн нийцэл , хийдэл зэргээс шалтгаалан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд хүндрэл бэрхшээл учирч байна. Монголдоо ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг захиргааг бий болгохын төлөө бүгдээрээ зүтгэх цаг болжээ.

    Авлигын эсрэг шинэлэг, тогтвортой шийдэл санаачилга боловсруулж, шилдэг туршлага, сургамжуудаа хуваалцах нь дэлхий даяар авлигыг бууруулж нийтийн ашиг сонирхолд нийцдэг билээ.

    “Нээлттэй Улаанбаатар 2014” Форумын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор авлигатай тэмцэх дэс дараатай дараах шийдэл санаачилгуудыг авч хэрэгжүүлэхээр Тунхаглаж  байна:
     
    1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зорилтуудыг  хөхүүлэн дэмжинэ.
    2. Улаанбаатар хот авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа бүс нутгийн хэмжээнд манлайлж, авлигын эсрэг стратеги төлөвлөгөөг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор дэлхийн жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулан хэрэгжүүлнэ. 
    3. Авлигын эсрэг сургалт судалгааны чиг үүрэгтэй бүс нутгийн хэмжээний олон улсын төвийн салбарыг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулна.
    4.  Газар ашиглалт, хот төлөвлөлт, барилгажуулалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хог хаягдал, худалдан авалт гэх мэт хотын амьдралын олон асуудлын зохицуулалт ойлгомжтой, иргэдэд тодорхой байх үүднээс  “Дүрэмтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
    5. Ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг ухаалаг засаглалыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангана.
    6. Авлигыг бууруулах үйл ажиллагаанд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллана.
    7. Төрийн хүнд ачааг хөнгөлөх, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.
    8. Авлигын гэмт хэргийг үүсгэх гол шалтгаан нөхцөл болох албан тушаалтны ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
    9. Нийслэлийн төр захиргааны байгууллагад улс төрийн томилгоог зогсоох, улс төрийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч мэргэшсэн төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг хангана.
    10. Төрийн байгууллага, албан тушаалтан төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгож, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!