Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 02-ны
өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараахь
асуудлуудыг хэлэлцэнэ.
- -Барилга худалдан авах тухай /Дулааны үр ашиг төслийн хүрээнд баригдсан ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмж байрлах 2 барилгыг нийслэлийн өмчид худалдан авах/
- -Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянзрх дүүргийн 16-рх хороонд байрлах Өнөр бүл төвийн балансад бүртгэлтэй автогражийн барилга, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга/
- -Хөрөнгө шийдвэрлэх тухай /Нийслэлийн 2014 оны төсвийн урсгал зардлаас санхүүжүүлэх тухай/
- -Дүрэм батлах тухай /Өргөө зочид буудлын дүрэм/
- -Дүрэм батлах тухай /Монголын Хүүхдийн ордоны дүрэм/
- -Журам батлах тухай /Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам/
- -Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам/
- -Нийслэлийн Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай
- -Журамд өөрчлөлт оруулах тухай /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам/
- -Санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх тухай /Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил/
- - Журам батлах тухай /Иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай/ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.