MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар Өвлийн Универсиад наадмыг 2033 онд зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөнө

    Улаанбаатар Өвлийн Универсиад наадмыг 2033 онд зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөнө

    2014-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авах бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанд асуудлыг Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан танилцуулсан юм.
    1923-1949 онд Дэлхийн Оюутны Спортын хөдөлгөөн эхэлсэн бөгөөд 1949 онд анхны Универсиад наадам болж, Олон Улсын Оюутны спортын холбоо байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар 173 гишүүнтэй, 60 орчим Олон Улсын спортын холбоодтой хамтран ажилладаг байна.  Олон Улсын Оюутны спортын холбоо нь удирдах зөвлөлийн 8 гишүүнтэй, Ерөнхий Ассемблейгээс Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг сонгодог журамтай. Тус холбоо нь сондгой жил бүр өвөл, зуны Универсиад наадам, тэгш жил бүр оюутны ДАШТ-ийг зохион байгуулдаг. 2013 оны Өвлийн Универсиад наадам Итали Улсын Трентино хотод болсон бол 2015 онд Испанийн Гранада хот, 2017 онд Казахстаны Алма-Ата хот, 2019 онд ОХУ-ын Красноярск хотод болно. Универсиад наадмыг зохион байгуулах эрхийг 6 жилийн өмнө олгодог байна. 
    Харин энэ эрхийг авахын тулд тусгай босго, нөхцөлийг тус хот нь бүрдүүлсэн байх шаардлагатай. Тухайлбал тэмцээнд зохион байгуулах барилга, байгууламжийн шаардлагыг хангасан байх, нээлт, хаалтын арга хэмжээ, проткол, мандат, тамирчдын тосгон, сайн дурын ажилтнууд, эрүүл мэндийн үйлчилгээ, допингийн хяналт, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоог өндөр түвшинд бэлтгэж, аюулгүй байдал байдал, ослын үеийн ажиллагаа, кэйтэринг , хоол, спонсор, маркетинг, зар сурталчилгаа, соёл, нийгмийн болон тусгай зочдод зориулсан хөтөлбөр, ёслолын арга хэмжээг тусгайлан зохион байгуулах ёстой.  Заавал зохион байгуулах 12 спортын төрлийн хүрээнд нийт 60 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг тул мөсөн байгууламж, талбай төрөл бүрт 2-оос доошгүй, цасан дээрх спортын арга хэмжээ явуулах нийт 10 байгууламж, талбайтай байх бөгөөд эдгээр байгууламжийн хооронд зам тээвэр, холбоо харилцаа хангалттай байх шаардлагатай юм.
    Тус наадам төлөвлөгөөний дагуу 11 өдөр үргэлжилдэг бөгөөд 50 орны 3000 гаруй оролцогч оролцдог.Энэ наадмыг зохион байгуулсанаар олон улсад спортын арга хэмжээ зохион байгуулах чадавхтай гэдгээ харуулах, олон улсын спортын талбарт нэр хүндээ өсгөх, аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлэх, спортын үйл ажиллагаанаас ихээхэн орлого олох, цаашлаад дэлхийн анхаарлыг татах маш том боломж гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Зохион байгуулах эрх авахын тулд болзол, нөхцөлийг хангаснаар Улаанбаатар хот нь эрүүл, ухаалаг шийдэл бүхий хот болно.
    Энэ наадмыг зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөх, бэлтгэл ажлыг хийх нь Монгол Улсад зуны олимпийн наадмыг зохион байгуулах томоохон зорилгод хүрэх хамгийн чухал алхам болно гэдгийг Монголын Оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан онцолсон юм.
    Наадмыг угтаж Улаанбаатар хотод орчин үеийн хотын дэд бүтэц, Универсиадын тосгоны цогцолбор, их дээд сургуулийн техникийн бааз суурь, орчин үеийн зардал багатай, спортын цогцолборууд, нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, хурдны зам, тээврийн дэд бүтэц зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх учиртай.  Нийслэл УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн нь тус наадмыг зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгааг албаныхан онцолж байна. Бусад орны жишгээр Өвлийн Универсиадад барилга байгууламж, тэмцээн уралдааны зардалд 200-300 сая орчим евро зарцуулдаг гэх тооцоо байгаа.
    Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Өвлийн Универсиад наадмыг  2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг нь мөрөөдөл биш. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг тодотгон хэллээ.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд энэхүү томоохон зорилтод хамтдаа хүрэхийн тулд наадмыг зохион байгуулах эрх авах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг  Монголын Оюутны спортын холбоотой хамтран байгуулах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!