Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн нууц далд үйлддэгддэг хэдий ч зөвхөн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоог авч үзэхэд 2013 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 157 эмэгтэй гомдол гаргасан. Эдгээрээс 140 нь захиргааны журмаар шийдвэрлэгдсэн бол 17 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гарсан 17 гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 5.1%-ийг эзэлж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1 иргэн амь насаа алдаж 16 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан бөгөөд тус аймагт гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгч 102 иргэн байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл 2014 оны эхний хагас жилд 137 гэр бүлийн хүчирхийлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх зөрчигдсөн, архидалт, ядуурал зэрэг шалтгаантай холбоотой байна.
Иймд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхитэй хамтран ажиллах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд болон бусад иргэнийг хамгаалах байрыг тус аймагт барьж байгуулах зайлшгүй шаардлагатай байна.