Увс аймгийн Засаг даргын 162 тоот
захирамжаар 2014 оны 2-р ээлжийн цэрэг татлага аймгийн хэмжээнд 9-р сарын 22-оос
10-р сарын 17 хооронд болж өндөрлөлөө.

Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусыг зэвсэгт хүчний 123, 340, Улаанбаатар хот дахь зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн 277, 0245-р цэргийн ангид хувиарлан цэргийн албанд үдлээ.
Мөн энэ үеэр 2014 оны 1-р ээлжээр халагдаж ирсэн дайчдыг аймгийн удирдлагууд болон Улаангом политехник коллеж, Хөдөлмөрийн хэлтэс хүлээн авч уулзан ажилд зуучлах үйлчилгээг үзүүлж тэдний санал хүсэлтийг сонсов.