Тус наадам нь 2005 оноос хойш санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож авъяас билгээ хөгжүүлэх боломж олгож бүсийн чанартай уралдаан тэмцээн болж өргөжиж байна. Энэхүү наадам нь Алтан намар ая дуу бүжиг нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс эхлэн “Ойрадын шүтээн” нэртэйгээр хүрээгээ тэлж бүсийн чанартай уралдаан тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Тус наадмын зорилго нь хүүхэд залуучууд, ахмад, дунд үе, гэр бүлийн авьяас билгийг нээж, туршлага солилцуулах хөхүүлэн дэмжиж, өвлүүлэх, хамтын харилцааны эргэх холбоог соёл спорт, аялал жуулчлалын чиглэлээр эрчимжүүлэн хөгжүүлэхэд оршино. Оролцох төрөл чөлөөтэй ба урлаг, спорт, гар урлалын чиглэлээр зэргэлдээ аймаг сумдын шилдэг авьяастнууд оролцохыг уриалж байна.
Бүртгэл 2014 оны 10-р сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба 95455075 дугаарын утсаар холбоо барина уу?