ОХУ-тай хил залгаа орнуудад бүртгэгдсэн мал амьтны халдварт өвчний нөхцөл байдлын талаарх эхний 3 сарын мэдээллийг ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албанаас гаргасныг 04 дүгээр сарын 15-ны өдөр www.dvab.gov.mnвебсайтанд байрлуулсан бол энэ удаа 6 сарын нөхцөл байдлын талаарх мэдээлэлийг хүргэж байна
Энэ оны эхний 6 сарын байдлаар ОХУ-д А хэвшлээр хоёр, О хэвшлээр үүсгэгдсэн шүлхий найман удаа (эхний улиралд нэг тохиолдол оношлогдсон), гахайн сонгомол мялзан дөрөв, Африкын гахайн мялзан 25 удаа (эхний улиралд 16 тохиолдол)бүртгэгджээ. Энэ нь өмнөх улиралаас шүлхий 7, Африкын гахайн мялзан 9 гаралтаар тус тус нэмэгджээ. Африкын гахайн мялзан нь 2007 онд ОХУ-д бүртгэгдсэнээс хойш жил бүр гарч улмаар нутагшмал байдалд шилжсэн бол өнөөдөр өвчний гаралт хүрээгээ тэлж Европын холбооны улсын хил хязгаарыг давж шинээр Польшид 4, Латвид 3, Литва улсад 2 тохиолдол оношлогдсон. Эхний улиралд Латви улсад гахайн сонгомол мялзангийн 86 удаа гаралт гарч байсан бол 6 сарын байдлаар 116 тохиолдол болж нэмэгдэв. Мөн хил залгаа БНХАУ-д шүлхий 2, бог малын мялзан төст өвчин 244 удаа (эхний улиралд 10 тохиолдол), өндөр хоруу чанартай шувууны томуу 8 удаа, сул хоруу чанартай томуу 47 удаа бүртгэгдэв. БНХАУ-д бог малын мялзангийн тохиолдол өмнөх улриалаас 24.4 дахин нэмэгдсэн анхаарал татаж байна. БНАСАУ-д 24 удаагийн шүлхий (эхний улиралд нэг тохиолдол) гарсан бол африкын гахайн мялзан нь Украйн, Белорус улсад тус бүр 2 удаа, бог малын мялзангийн хүрээ тэлж Таджикстанд эхний 2 тохиолдол оношлогдсон бол Япон улсад гахайн диарей өвчний 418 удаагийн тохиолдол бүртгэгдэв.
Мэдээллийн эх сурвалж: ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны харьяа Бүх Оросын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төвийн (ВНИИЗЖ)мэдээлэл задлан шинжилгээний төв