MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулна

    2014-09-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Засгын газрын тогтоол, Хууль зүйн сайд сайдын тушаалаар  нийслэлийн Засаг дарга Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох үүрэг хүлээсэн.  Үүний дагуу хамтарсан захирамж, тушаал гаргаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Сонгон шалгаруулалтын 09 дүгээр сарын 08-ны өдөр нээлттэй зарласан бөгөөд энэ талаар тус ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулга авлаа.

      -Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл өгнө үү?
    -Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар 200,000-аас дээш хүн амтай нутаг дэвсгэрт Хотын цагдаагийн газрыг байгуулж, даргыг тухайн Хотын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилох үүрэг хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, Хууль зүйн сайдын тушаалаар тус газрыг байгуулах Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт материалыг 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авна.

      -Оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ, Сонгон шалгаруулалтын онцлогийг юу гэж тодорхойлж байна вэ?
    -Монгол Улс анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулах гэж байна. Анх удаа гэж тодотгохын учир нь өмнө нь аль нэг намын нөлөө, хэн нэгэн албан тушаалтан томилдог байсан бол энэ удаад нийслэлийн иргэдийн үнэлгээгээр, иргэний зөвлөлийн байгууллагын хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Оролцогчдод тавьж буй гол шалгуур нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-ийн ерөнхий шаардлага буюу бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, Хуульч эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 15-аас доошгүй жил ажиллахдаа 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангасан иргэд Нийслэлийн Засаг даргын “Эрүүл, аюулгүй Улаанбаатар” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хангаж ажиллах, Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй амар тайван байдлыг яаж бүрдүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчлэлийн талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлнэ. Нэг үгээр хуулийн ерөнхий шаардлага хангасан иргэд энэ албан тушаалд нэр дэвшинэ гэсэн үг. Гол онцлог нь тэдгээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг олон нийтийн цахим хуудас, өдөр тутмын сонинд нийтэлж, иргэдээс үнэлгээ авах нь шалгаруулалтын багагүй хувийг эзэлж байгаа юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан Иргэний зөвлөл шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд орсон.Тэдний санал ч чухал нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байгаа.

      -Улаанбаатар хотын Цагдаагийн даргыг анх удаа иргэний оролцоотойгоор сонгон шалгаруулах гэж байна. Энэ нь ямар давуу талтай вэ?

    -Энэ сонгон шалгаруулалт, шинэ зарчим манай иргэдэд маш олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Мөн энэ салбарт зөв хандлага төлөвшүүлж байгаа юм. Өмнө нь хэн нэгэн албан тушаалтан томилдог. Эргээд томилогдсон хүн нь Хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй, юу хийж хэрэгжүүлэх нь тодорхой бус, томилсон албан тушаалтны үүргээр ажилладаг байдлыг бүр мөсөн халж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргат бүрэн дархлаа үүсч байна. Энэ нь цаашид хийгдэх шинэчлэлийн ажлын эхлэл гэж бид үзэж байгаа. Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсны дараа цахим хуудас, өдөр тутмын сонинд байршуулж иргэдээс санал, үнэлгээ авах үеэр иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!