МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл- 2014” Олон
Улсын үзэсгэлэн худалдааг 19 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл
үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа
бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үндэсний
үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч байгууллагууд хамтран оролцоно.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга
уулзалт” МҮХАҮТ-д болох бөгөөд MATRADE, TAITRA зэрэг ОУ-ын байгууллагын
гишүүн компаниуд үзэсгэлэнд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэнд
урьдчилсан байдлаар Малайз, Япон, Тайвань зэрэг улс орноос нийт 40 гаруй
аж ахуйн нэгж оролцож, Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг
сурталчилан, бизнесийн түнш хайх зорилгоор оролцохоор бүртгүүлсэн байна.
Үзэсгэлэн доорх нэр төрлөөр явагдана.
Үзэсгэлэн доорх нэр төрлөөр явагдана.
- Барилга, барилгын материал
- Банк санхүү, зээлийн боломж
- Тоног, төхөөрөмж
- Эм, эмийн бүтээгдэхүүн
- Ноос, ноолуур
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи
- Арьсан эдлэл, бэлэг дурсгал
- Гэр ахуйн хэрэгсэл
- Гоёл чимэглэл
- Үндэсний эдлэл