Нийслэлийн Засаг дарга “Зөвлөгөөн зохион байгуулах тухай” А/749 дугаар
захирамж гаргалаа. Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар
нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал
хариуцсан орлогч С.Очирбат ажиллаж байна. “Төлбөрийн чадварт нийцсэн
орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт төрийн
болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2014 оны 09 дүгээр
сарын 09-ний өдөр болно. Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулахад
шаардагдах 8.750.000 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын
төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргат үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.