НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2014 оны 9 сарын 08-нд болно.
Хуралдаанаар , Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын
гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт
цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт
Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт
Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг
асуудлыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус
хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт
эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.