MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо

    132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо

    2014-04-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Багануур дүүргийн хамгийн алслагдсан 2 дугаар хороонд 132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус бүлэг нь багтаамж багатайгаас шалтгаалан дунд болон ахлах бүлгийн сурагчид нэг дор хүмүүждэг байсан. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс цэцэрлэгийн удирдлага, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарал хандуулж “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан”-д санал тависнаар 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэн иж бүрэн тоноглолтой гэр, 4 био бие засах газар, гал тогооны хэрэгслийн хамт цэцэрлэгийн захиргаа, хүүхдүүдэд гардууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийн сурах хүмүүжих орчин нөхцлийг сайжруулахад байнга анхаарч ирсэн. Өнөөдөр өгсөн гэр дээр Засаг дарга нэг гэрийг нэмж шийдвэрлэснээр унтлага болон биеийн тамирын хичээл хийх боломжийг хангах юм. Мөн 2014 онд дүүргийн 1 дүгээр хороонд 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулна” хэмээн хэлж байлаа. “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн Ч.Отгонбаяр гэр гардуулах үйл ажиллагаанд оролцсон бөгөөд “Дүүргийн төр захиргаа, цэцэрлэг энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж бидэнтэй хамтран ажилласан. Маш богинохон хугацаанд буюу саналыг хүлээж авснаас хойш сар хүрэхгүй хугацаанд бид ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ төлөө ойлголцож чадсан. Гэр цэцэрлэг байгуулах ажлыг аймгуудад хэрэгжүүлж байсан бол дүүрэгт хэрэгжүүлэх эхлэл болсон Багануурчууддаа баярлалаа” хэмээн хэлсэн юм. Гэр гардуулах ёслолын ажиллагааны үеэр 132 дугаар цэцэрлэгийн авъяаслаг багачууд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Ийнхүү 132 дугаар цэцэрлэгийн харъяа “Дэгдээхэй” бүлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр дахин 20 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 2 ажлын байр шинээр бий боллоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн гавъяаг төр үнэлэх нь зүйтэй

    2014-06-19 05:21:07

    Алслагдсан хорооны багачууд бүгдээрээ бэлэгтэй

    2014-06-02 10:28:45

    Багануур дүүргийн нийтийн орон сууцны халаалт зогсох хугацааг хойшлууллаа

    2014-05-13 05:58:56

    Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мөнгөн хонхны баяр боллоо

    2014-05-12 02:35:42

    Хэрлэн голын ай савыг бургасан шугуйтай болгох ажил эхэллээ

    2014-05-12 02:34:31

    Цэргийн жинхэнэ алба хаах иргэдээ хүндэтгэлтэйгээр үдлээ

    2014-05-12 02:33:26

    Дүүргийн цагдаа нар иргэдийнхээ өмнө тангарагаа өргөлөө

    2014-05-09 06:28:06

    Иргэдийн саналаар “Алтан гартан” сувилагчдыг шалгарууллаа

    2014-05-09 05:16:24

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!