MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НИЙСЛЭЛЭЭС АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ХҮН БҮР 3-5 ЖИЛИЙН ДОТОР БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖИЙГ САНАЛ БОЛГОЛОО

    НИЙСЛЭЛЭЭС АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ХҮН БҮР 3-5 ЖИЛИЙН ДОТОР БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖИЙГ САНАЛ БОЛГОЛОО

    2014-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй онцлох сэдвээр 4-р сард цуврал дөрвөн удаагийн зангиагүй уулзалт хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу эхний уулзалтаар иргэд урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж буй “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байна. Гэвч жилд 15.000 орчим орон сууц л ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа юм.  Харин орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь цалин, орлогоосоо хамаарч  төрөөс санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдгээр иргэдэд зориулж сар бүр орлогоосоо тогтмол хуримтлал үүсгэж, урьдчилгаа төлбөрөө тогтмол бүрдүүлэн орон сууцтай болох боломжийг олгохоор Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж, урт хугацааны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн цалингийн орлогоосоо сар бүр 25-30 хувийг НОСК-ийн орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болно гэсэн үг юм. Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны үнэд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компанийн ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдсэн байдаг. Харин НОСК-ийн орон сууцны үнэ нь дээрх нэмэгдэл зардлууд шингээгүй бөгөөд нийслэл өөрийн өмчийн газар дээрээ иргэдээс хуримтлуулж буй хөрөнгөөр орон сууцны хороолол барьж хамгийн чанартай, хямд өртөгтэй байх юм. Мөн зөвхөн орон сууц барих бус сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газрыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан эхний ээлжийн төлөвлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 9,7 га, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хотын шинэ төвийн орчим 48 га, Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа 190,8 га, Хан-Уул дүүргийн 12-р хороо Био-Сонгино 112 га, Хан-Уул дүүргийн 16-р хороо Яармагийн спорт цогцолборын хойд талд 3,1 га, Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо Улайстайн аманд 106 га газарт НОСК-ийн орон сууцны хорооллыг байгуулна.
    Хамгийн гол нь энэ орон сууцны хөтөлбөрт зөвхөн нийслэлийн иргэд  гэсэн хязгаар тавиагүй бөгөөд хөдөө орон нутаг, гадаад улсад амьдарч байгаа иргэд хамрагдах юм. Харин сар бүр төлж буй орлогоос хамаарч 25-60м2 орон сууцнаас сонголт хийж авна. 3-5 жилийн дотор уг байраа өөрийн өмч болгох бөгөөд энэ хүртэл тухайн байр нийслэлийн өмч байх юм.
    НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт эхний ээлжинд 20,000 орон сууцны захиалга авч 50,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гаргасан бөгөөд эхний ээлжийн санхүүжилтээр 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ . Төслийг Олон Улсын нээлттэй тендер зарлаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
    Уулзалтын үеэр сэтгүүлчид хөтөлбөрийн санхүүгийн баталгааг хэрхэн өгөх болон одоо ашиглалтад орж буй барилгуудын дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудал хүндрэлтэй байгаа энэ үед НОСК-ийн хорооллыг яаж шийдвэрлэх талаар тодрууллаа.
    Нийслэлийн Засаг дарга “Санхүүгийн хувьд бид энэ хөтөлбөрт 400 мянган га газраараа 100 хувь баталгаа өгч чадна. Үүн дээр иргэд санаа зовох хэрэггүй. Харин цахилгаан, дулааны асуудлыг тухайн хорооллын бүсд жижиг хэмжээний дэд станц байгуулж шийдвэрлэнэ. Иргэд маань эдгээр хорооллыг хол байна гэж битгий бодоорой. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг нийгмийн бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ” гэдгийг онцлон хэлсэн юм.
    Нийслэлийн Засаг даргаас НОСК байгуулах, хөтөлбөрийг 4-р сарын нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!