MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАСАН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ УХААЛАГ ХОТЫГ БҮТЭЭХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАСАН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ УХААЛАГ ХОТЫГ БҮТЭЭХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    2014-03-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар”  хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. 
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй,  иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.  Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлээс үзүүлж байгаа барилгын зөвшөөрөл, газар эзэмших, өмчлөх,  тендерийн сонгон шалгаруулалт, иргэний бүртгэлийн үйлчилгээ гэх мэт 540 гаруй үйлчилгээг иргэд гэрээсээ, ажил дээрээсээ амар хялбар, ойлгомжтой байдлаар авах боломж бүрдэх юм.  Техник технологийн эрин үед дэлхийн олон хот Ухаалаг хот болох зорилт дэвшүүлж,  багагүй хөрөнгө зарцуулж амжилт олсоор байна. Тиймээс Улаанбаатар хот ч гэсэн иргэдийнхээ оролцоог хангасан, иргэддээ үйлчилдэг Ухаалаг хотыг бүтээх нь хамгийн чухал асуудлын нэг болсон” гэж онцолоо.

    Тус хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой юм. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн  6 чиглэлээр Ухаалаг Улаанбаатар хотын бүрдүүлнэ гэж үзсэн байна.
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлэх юм байна. 
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бид энэ онд нийслэлээс үзүүлж байгаа 50 үйлчилгээг онлайн болгож, 20 гаруй үйлчилгээг хороодод шилжүүлэх зорилготой ажиллаж байна.  Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлснээр нийслэлийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийнхэний бизнесийг дэмжсэн, үйл ажиллагааны харилцан холбоог сайтар хангаж, мэдээллийн нэгдсэн орчин бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагаар дамжихгүйгээр авах боломжтой болно” гэлээ.
    Энэхүү хөтөлбөрийг баталснаар  нийслэлийн иргэд 400 гаруй төрлийн үйлчилгээг нэг цонхоор, цахимаар авдаг болж,  иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллыг хөгжүүлсэн, авлигагүй,  сайн засаглал бүхий Ухаалаг Улаанбаатар хотыг хөгжүүлэх боломжтой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!