Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Хэрлэнгийн шалган бүртгэх товчоонд хяналт шалгалтын цэг ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэсэн 45 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 7901 тээврийн хэрэгсэл, 27232 зорчигчид хамрагдаж, 365 толгой мал, 343.8 тонн мах нэвтрүүлж, 5157 ширхэг санамж тарааж, 5604 тээврийн хэрэгсэлд ариутгал хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Постын зориулалтын байр авчирч Хэрлэн авто тээврийн шалган бүртгэх товчоонд байрлууллаа. Постын байр ирсэнээр мал эмнэлгийн ариутгалын цэгт ашиглаж байсан зөөврийн байрыг хураагдсан түүхий эд хадгалах байр болгосон. Хяналт шалгалт ариутгал халдваргүйтгэлийн постонд ажиллаж байгаа алба хаагчдад Онцгой комиссын гишүүд хяналт тавин ажиллаж байна.