Уралдааны удирдамж:Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраасдүүргийн нийт иргэд, уран бүтээлчдийн дунд бэлэг дурсгалын эх, сувинер бэлтгэх уралдааныг зарлаж байна.
Ерөнхий шаардлага: Багануур дүүргийн онцлог, үнэт зүйлсүүдийг тусгасан, түүхэн уламжлал, одоо ба ирээдүйн эв нэгдэл, цог хийморийг илэрхийлсэн бэлгэдэлийг оновчтойгоор харуулсан байвал зохино.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Бэлэг дурсгалын эх, сувинер нь Багануур дүүргийн онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
- Уралдаанд оролцогсод бүтээлийн нэр, орц материал, хэмжээ, жин, үнийн талаарх мэдээлэл тайлбаруудыг хавсаргана.
- Бэлэг, дурсгал, сувинерийн бүтээгдэхүүний хэмжээ авсаархан, олон нийтийн сэтгэл, таашаалд нийцэхүйц, бэлэг дурсгалын зүйлийн шинэ хэрэглээг бий болгосон байна.
- Бэлэг дурсгал, сувинер нь техник технологийн дэвшилд суурилсан өдөр тутмын хэрэглээнд ашиглаж болохуйц, шилдэг дизайны шийдэлтэй, уламжлалт хэв шинжийг агуулсанчанарын өндөр түвшинд урласан байна.
- Сав баглаа боодлыг цогцоор шийдсэн, тодорхой үнийн саналтай, олноор захиалга авч хийх боломжтой байх шаардлагыг хангасан байвал зохино.
- Уралдаанд оролцох бүтээлээ Багануур дүүргийн ЗДТГ-ын 201 тоот өрөөнд зураг эскиз, макет хэлбэрээравчирч өгнө.
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа: 2013 оны 3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 25-ны хооронд
Шалгаруулалт: Уралдаанд ирсэн бүтээлүүдийг олон нийтэд үзэсгэлэнгээр дэлгэж сурталчилна. Олон нийтийн санал дүгнэлт, утга агуулгыг харгалзан уралдааны комисс шалгаруулна. .Бүтээлүүдийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, дүүргийн албан ёсны цахим хуудас /www.bnd.ub.gov.mn/ болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана.
Шагнал:
Хамгийн шилдэг нэг бүтээл 500.000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Уралдааны талаар лавлах утас:7021-3075, 9595-6789
