Зүүн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Нийслэл, дүүргийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссын даргын шийдвэр гарч Хэрлэнгийн шалган бүртгэх товчоон дээр хяналтын цэг ажиллаж байгаа билээ. Мөн Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дүүргийн мал эмнэлгүүдийг 5 ажлын хэсэгт хувааж, хүч нэмэгдүүлэн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагчийг ажлын хэсэгт хувиарлан дүүргийн малыг вакцинжуулах ажлыг хийж байна. Дүүргийн хэмжээнд төл малаас бусад 114345 толгой малд 61 литр вакцин хувиарлагдан хийж 2014 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 106867 толгой мал буюу нийт малын 94%-ийг вакцинжуулж, вакцинжуулалтын ажил дуусах шатандаа явж байна. Хэрлэнгийн шалган бүртгэх товчоонд дүүргийн онцгой комиссын гишүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэсэн 32 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 5401 тээврийн хэрэгсэл, 15737 зорчигчид хамрагдаж, 365 толгой мал, 231 тонн мах нэвтрүүж, 3773 ширхэг санамж тарааж, 3104 тээврийн хэрэгсэлд ариутгал хийсэн байна.